• Ирээдүйн лидерүүдийн заавал сонсох 6 TED ярилцлага

    1. What it takes to be a great leader
    Розелинда Торрес нь энэхүү яриандаа “ Шилдэг лидер байхын тулд юу хэрэгтэй вэ ?” хэмээх асуултанд хариулдаг. Розалинда томоохон байгууллагуудад хүртэл жинхэнэ лидерүүдээр дутмаг байдагийг анзаарч бүтэн 1 жилийг мэргэжилтнүүдтэй уулзаж , энэхүү асуудлыг шийдвэрлэх арга замыг хайхад зарцуулсан байна.
    https://www.youtube.com/watch?v=aUYSDEYdmzw


    2. Life at 30.000 feet
    Ричард Брэнсон нь Virgin хэмээх нэрэн доор 400 гаруй компани үүсгэн байгуулсан Их Британийн томоохон баячуудын нэг юм. Тэрбээр энэхүү илтгэлдээ өөрийн алдаа оноо, ололт амжилтаа хуваалцахаас гадна хэрхэн өөрийн эзэнт гүрнийг бий болгох талаар ярих болно.
    https://www.youtube.com/watch?v=DudfBIxw6do


    3. How I built a windmill
    Виллиам Камквамбыг 14 насанд нь төлбөрөө төлөх чадамжгүй гэдэг шалтгаанар сургуулиас нь хөөснөөс хойш тэрээр цагийг байнга номын санд өнгрөөдөг болжээ. Тэрээр сониуч зандаа хөтлөгдөн салхин тээрэм хэрхэн хийх талаар номноос уншиж гэртээ байнга тогтой байхын тулд гарын доорх материалуудаара нэгийг хийж харин дараа нь тосгоныхондоо туслахын тулд мөн нилээн хэдийг хийсэн байна. Тэрээр одоо Африкийн удирдлагын академид суралцдаг бөгөөд түүний талаар ном хүртэл бичжээ.
    https://www.youtube.com/watch?v=G8yKFVPOD6o


    4. What i learned from 2000 obituaries
    Бизнес эрхлэгч Люкс Нараяны өглөө нэг аяга кофе болон сонингийн эмгэнэл уншиж эхэлдэг. Хачирхалтай ч тэрээр нэр нөлөө бүхий хүмүүсийн туулсан амьлралын тухай уншиж, тэдэнд ямар адилхан зүйл байгаа мөн яагаад тэднийг дурсаж сонин дээр бичсэн байгааг судалжэээ.
    2000 гаруй сонингийн эмгэнэл уншиж судалсны дараагаар тэрээр хэрхэн хойч үедээ дурсагдаж үлдэх нууцыг олж нээсэн байна.
    https://www.youtube.com/watch?v=JlbwchclCBo


    5. How great leaders inspire action
    Та яагад зүгээр л энгийн нэгэн чадвартай хүмүүс лидер болдог талаар бодож байсан уу? Мөн зүгээр л энгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгууллагууд дэлхийн зах зээлд томоохон байр суурь эзэлдэг вэ? Тэгвэл Саймон Сенек энэ асуултанд хариу олохын тулд судалгаа хийж хариулт олж авсан юм.
    https://www.youtube.com/watch?v=qp0HIF3SfI4


    6. Build a tower, build a team
    Том Вужек 4-өөс 6 насны хүүхдүүдийн дунд судалгаа явуулж хувийн сахилга бат ирээдүйн манлайлалд ямар чухал болохыг тайлбарласан байна.
    https://www.youtube.com/watch?v=H0_yKBitO8M

    Харилцагч байгууллагууд