• Ажлын байрандаа бүтэмжээ нэмэгдүүлэх 11 зөвлөгөө

    1. Өөрийн орон зайгаа цэгцэл 
    Өглөө ажлаа эхэлхээсээ өмнө хамгийн түрүүнд  ширээгээ цэгцэлхээс эхлээрэй.  Эмх цэгцтэй орчинд ажиллах нь таныг анхаарлаа төвлөрүүлж илүү үр бүтээмжтэй байхад  туслах болно. Та ажлын орчноо  цэвэр, эмх цэгцтэй байлгаснаар өөрийн бүтээмжээ нэмэгдүүлэхээс  гадна аливаа нэгэн зүйлийг хайхад зарцуулдаг цагаа хэмнэх болно.


    2.  Өнгө будаг аль эсвэл ургамал нэм
    Өнгө нь таны сэтгэл санаанд асар том нөлөө үзүүлдэг. Жишээ нь цэнхэр өнгө нь тайвшралыг мэдрүүлж төвлөрхөд тусалдаг бол харин улаан өнгө нь анхаарал шаардсан ажилд тохиромжтой.
    Тасалгааны ургамал нь мөн анхаарлаа төвлрүүлэхэд тусладаг : Вашингтоны их сургуулиас  хийсэн судалгаагаар цонхгүй орчинд гэхдээ  хажуудаа тасалгааны ургамал байрлуулсан ажилтанууд илүү стрэсс багатай, үр бүтээмжтэй байсныг тогтоожээ.


    3. Ажлын байраа чимэглэ
    Өнгө ургамалаас гадна таны цөөн хэдэн хувийн зүйлс таныг илүү тав тухтай, тайван байх боломжийг олгодог бөгөөд энэ нь таны бүтээмжийг нэмэгдүүлэх болно. Энэ нь  диплом, шагнал, янз бүрийн чимэглэл гэх зэрэг  танд  урам зориг өгч, амжилтыг санагдуулах зүйлс байж болно.


    4. Хамгийн хэцүү даалгавараа замаасаа холдуул 
    Хүн бүрийн хийх ажлын жагсаалтад үүнийг хийх талаар бодол маш аймшигтай санагддаг, байнга хойш тавигддаг нэг ажил байдаг. Яг үнэндээ энэ нь  таны хамгийн түрүүнд  хийж гүйцэтгэх ёстой ажил юм. Эцсийн мөчийг хүлээхийн оронд  энэхүү даалгавараасаа аль болох хурдан дуусгахыг бодоорой. Үүний дараа таны бусад даалгаварууд  тийм ч хэцүү биш санагдаж эхэлхээс гадна та өдөр бүр нэг зүйлээс болж стрэссдэхээ больж илүү үр бүтээмжтэй байх болно.


    5.  Цахим шуудангийхаа мэдэгдэлийг унтраа 
    Ирсэн имэйл болгоныг уншихын оронд өөрийн мэдэгдлийг унтрааж, мессэжүүдийг зөвхөн тодорхой цагуудад  шалга. Яагад гэвэл таны утас болон компьютерт байн байн ирж бүй мэдэгдэлүүд нь таны анхааралыг сарьнуулдаг. Судалгаагаар хүн шуудангийн мэдэгдэл хүлээж аван анхаарал саринсанаас буцаж дараа дараачийн зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэхэд 64 секундыг зарцуулдаг.
    Та өөрийн цахим шуудангаа цөөн удаа шалгаснаар яг адил хэмжээний мэйлийг 20% хүлээн авч, илгээх боломжтой.


    6. Богино завсарлага ав
    Оффисоо  тойрон алхах, ойролцоох кофе шоп руу гүйх, сэтгүүл унших, хамт ажиллагсадтайгаа ярилцах, ажилтайгаа холбоогүй богино завсарлага авах нь таны гүйцэтгэлд асар их өөрчлөлт авчирдаг.  Та ямар ч завсарлаггүйгээр удах тусам таны бүтээмж  улам буурах болно.


    7. Хөдөл
    Дасгал нь зөвхөн таны эрүүл мэндэд сайн нөлөөтэйгөөс гадна  сэтгэцийн эрүүл мэнд, анхаарал төвлөрөлд нөлөөлдөг болох нь батлагдсан. Бүхэл өдрийн турш өндөр бүтээмжтэй байхын тулд  та өглөөдөө гүйж эсвэл өдрөө дасгалаар эхлүүлээд үзээрэй.


    8. Дуу сонс
    Чихэвч зүүснээрэ та нийгэмшээгүй хүн гэсэн үг биш юм . Ажлаа хийж байхдаа дуртай дуугаа сонсох нь зөвхөн хийж байгаа зүйлдээ бүрэн төвлөрч хийх зүйлсийн жагсаалтаа нимгэлхэд туслах болно. Мөн энэ үйлдэл нь таны хамтран ажиллагсдад таны анхаарлыг саринуулахгүй байх дохиог өгж байгаа юм.


    9. Байршилаа өөрчил 
    Хэрэв таны удирдалга зөөвшөөрвөл та долоо хоногийнхоо нэг өдөр нь өөр газар ажлаа хийгээрэй. 
    Номын сан, цэцэрлэгт хүрээлэн  эсвэл нам гүм, байгалийн гэрлээр дүүрэн газар хайж олоорой. Энэ нь шинэ санааг өдөөх эсвэл хуучин асуудлын талаар шинэ шийдэл гаргахад тусална.


    10. Өдөр тутмын зорилгоо бичиж  тэмдэглээрэй. 
    Хийх ёстой бүх зүйлээ санах нь тийм ч амар байдаггүй тул өглөө бүр өөрийнхөө зорилгоо тэмдэглэж эхэл. Хэрэв таны анхаарал төвлөрхөө больж аль эсвэл хийхээр төлөвлөсөн ажлууд дотроо будилж эхлэх юм бол та энэхүү жагсаалтаа ашиглаж болно.
     

    11. Олон зүйлийг зэрэг хийх гэж  оролдоод хэрэггүй .
    Нэг дор нэгээс олон зүйлийг хийх нь бүх ажлаа амжуулах хамгийн сайн арга мэт санагдаж болох ч энэ нь танд тус болохоос илүү их хохирол учруулж болзошгүй юм.  Олон зүйлийг зэрэг хийх нь зүгээр л цаг үрсэн асуудал юм. 
     

    Харилцагч байгууллагууд