• Ажил дээрээ эрүүл мэнддээ анхаарах 5 зөвлөгөө

    1. Агаар оруул

    Хэрэв та анзаарсан бол агааргүй өрөөнд хэт удаан суухад толгой өвдөж, нойр хүрэх мэдрэмж илүү их төрдөг. Энэ нь өрөөнд нүүрстөрөгчийн давхар ислийн агууламж нэмэгдсэн
    байна гэсэн үг юм. Гадаа хүйтэн байсан ч өрөөндөө дор хаяж өдөрт 3-4 удаа 10 минутаар
    агаар оруулах хэрэгтэй.

    2. Дасгал хий

    Ажлын
    орчинд хэт хүнд ачаалалтай дасгал хийх нь зохимжгүй бөгөөд харин нүдний,
    булчингийн, хүзүүний дасгалууд хийж болно. Хийж буй ажлаа түр хойш нь тавиад
    өөрийн суугаа байдлаасаа холдож бага ч гэсэн дасгал хийх нь таны эрүүл мэндэд
    тун ашиг тустай юм.

    Хэрэв боломжтой

    бол лифт ашиглахын оронд шатаар алхаарай, энэ нь мөн адил дасгалын нэг хэлбэр

    болох болно.

    3. Зөв хоолло

    Хоолны мэргэжилтнүүд хүн тогтмол гэхдээ бага хэмжээгээр хооллох естой гэж зөвлөдөг.Ажил

    дээрээ жимс, самар, иогурт зэрэг таны өлсөх мэдрэмжийг дарахаас гадна таны

    дархлааг дэмжих хүнс хэрэглэхийг зөвлөж байна. Гурилан болон чихэрлэг хүнснээс

    татгалзаарай учир нь эдгээр нь таны залхууг хүргэж мөн жинг нэмэгдүүлнэ.

    Ажлын үдийн цайны үеэр хоол идэж байх үедээ аль болох хүнд сэдэв ярилцахаас зайлсхий. Учир нь энэ таны ходоодны үйл ажиллагаанд маш муу хор нөлөөтэй юм.

    Тиймээс зүгээр л тайвшраад хоолноосоо таашаал ав.

    4. Ус сайн уу

    Хүн усгүйгээр хэд хоног амьд явж чадах вэ? Зарим эх сурвалжаар бол 3-5 хоног, ихдээ л 10 хоног.

    Амьдрахын тулд та ус уух ёстой. Харин эрүүл амьдрахын тулд та өдөрт дор хаяж 2 литр ус уух

    шаардлагатай.Харин кофений хэрэглээний тал дээр өдөрт 3-аас дээш аягыг ууж хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийгээрэй.

     

    Эерэг хүмүүс бусдаасаа илүү ажлын бүтээмжтэй байдаг бөгөөд өвчлөх нь хамаагүй бага байдаг.

    Ажил дээрээ хэрхэн эерег байх талаар хэдэн зөвөлгөө өгье :

         

    • Гоё хөгжим, тааламжтай үнэр таныг стресснээс ангижирхад тусална.

         

    • Та инээх хүсэлгүй байсан ч хүчээр инээгээрэй. Учир нь таны нүүрний булчингууд таны тархинд үнэн сэтгэлээсээ инээж байгаа мэт сигнал өгдөг байна.

       

    • Ямарваа нэгэн асуудал гарсан тохиолдолд энэ бүхэн бүүр муугаар эргэж болох байсныг бодож, аливаа зүйлийг зөвхөн сайнаар бодож хөдөлж эхэл.

     

    Харилцагч байгууллагууд