• Түгээмэл асуулт, хариулт

    • Q1: CAML компанийн нээлттэй ажлын байрны талаарх мэдээллийг хаанаас авах боломжтой вэ?

      A: Манай компани /Central Asian Mining Logistics/ фэйсбүүкийн хаяг болон www.caml.mn вэб сайтаараа дамжуулан нээлттэй ажлын байраа зарладаг болно.

    • Q2: Нээлттэй ажлын байранд анкетаа хэрхэн ирүүлэх вэ?

      A: 1. Биечлэн ирж анкет бөглөх, мэргэжлийн бичин баритаа авч ирэх /Иргэний үнэмлэх, Жолооны үнэмлэх,Мэргэжлийн үнэмлэх, сертификат, Цээж зураг 1%/ ,

      2. Онлайнаар анкет илгээх /www.caml.mn/ сайтаар ороод анкет татаж аваад, эсхүл өөрийн бэлтгэсэн анкетаа info@caml.mn хаягаар доорх бичиг баримтаа /Иргэний үнэмлэх, Жолооны үнэмлэх,Мэргэжлийн үнэмлэх, сертификат, Цээж зураг 1%/ хавсарган илгээгээрэй.

    • Q3: Хөдөө орон нутагт амьдардаг хүмүүс хэрхэн бүртгүүлэх вэ?

      A: Хөдөө орон нутагт амьдардаг ажил хайгчид онлайнаар анкет илгээх боломжтой. Харин Өмнөговь аймгийн иргэд Даланзадгад, Ханбогд сумын ХХҮГазарт хандан анкет бөглөх боломжтой.

    • Q4: Миний мэргэжилд тохирох ажлын байр зарлагдаагүй тохиолдолд урьдчилан анкетаа илгээж болох уу ?

      A: Болноо. CAML компанийн ажил идэвхтэй хайгчдын өгөгдөл мэдээллийн санд бүртгүүлэх боломжтой.

    • Q5: CAML компани хаана байрладаг вэ?

      A: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Богд Жавзандамба гудамж Оргил рашаан сувилалын чанх ард LS Плаза 7 давхарт байрлаж байна. Холбогдох утасны дугаар 77130303, 94930303

    Харилцагч байгууллагууд