• Нөөц болон Системийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах Газарзүйн мэдээллийн системийн аналист

    Анкет хүлээж авах хугацаа: 2021.02.18-ны өдрийг дуустал

     Анкет болон CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна.

    77130303, 94930303 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

    Энэхүү ажлын байрны зорилго нь Монгол улсын төрийн байгууллага болон бусад компанийн шаардлага, дүрэм журамд нийцсэн Дэд бүтэц, Байгаль орчин, Уул уурхайн салбаруудын орон зайн өгөгдлийн сан (SQL.SDE)-г бүрдүүлж, дүн шинжилгээ хийх, боловсруулах, сэдэвчилсэн газрын зураг бэлтгэн чанрын өндөр түвшинд гүйцэтгэж компанийн бодлого журмын дагуу удирдан ажиллана. Мөн Газарзүйн мэдээллийн системийн портал (GIS Portal) - аар дамжуулан оронзайн өгөгдөлийг шинэчилэн, сайжруулах техникийн шийдэлийг боловсруулж, оронзайн өгөгдөл бүрдүүлэгч талуудад дэмждэг үзүүлнэ.

     Үүрэг даалгавар

    • Оронзайн холбоотой мэдээллийг бий болгох, засварлах, сонирхогч талуудад хүргэх, тухайн бүс нутагт хамааралтай мэдээллийн санг цуглуулах, хадгалах, засварлах зорилгоор дотоод болон гадаад (Дэд бүтэц, Байгаль орчин, Уул уурхай гэх мэт) хэрэглэгчидтэй үр дүнтэй хамтран ажиллах.

    • Компанийн бизнес нэгжүүдийн багуудад төвлөрсөн GIS мэдээллийн сан (Enterprise Geodatabase SQL.SDE)-г удирдан зохион байгуулах, засан сайжруулах боломжоор хангах

    • Компанийн бизнес нэгжүүдийн талбай дээр нь цуглуулсан мэдээлэлд үндэслэн шаардлагатай ArcGIS -ийн Web app, Operation dashboard болон Mobile app ашиглан хөгжүүлэлтийг хийх, шаардлагатай засвар үйлчилгээг хийх

    • Компанийн бизнес нэгж, багуудад зориулан газрын зураг, өгөгдөл, тайлан боловсруулахад GIS болон GPS технологийг ашиглуулах.

    • GPS болон Гар утасны програм ашиглан мониторингийн мэдээ цуглуулахад шаардлагатай судалгааны маягтыг бэлтгэж өгөх.

    • Шаардлагатай бол дүүрэг эсвэл бүсийн ажилтнуудад орон зайн мэдээллийн үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

    • Компанийн хөтөлбөрийн хүрээнд байгалийн нөөцийн менежментийн системийг дэмжих зорилгоор GIS, зайнаас тандан судлах аргачлал, горимыг судалж, боловсруулж, хэрэгжүүлэх.

    • Төслийн сайтын нарийвчилсан газрын зураг, үл хөдлөх хөрөнгийн дэд бүтцийн зураг зэрэг сэдэвчилсэн газрын зураг болон мэдээлэл хадгалах, цуглуулах, хээрийн судалгаа хийхэд зориулсан маягтын загварыг үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байдлаар бэлтгэж өгөх .

    • Мэдээ, мэдээллийн менежментийг стандарт, дүрэм журмын дагуу хийх.

    • Мэдээллийн санг бүрэн чадавхиар нь ашиглах талаар багуудад зөвлөн туслах.

    • Шилдэг туршлага, зорилгод нийцсэн өгөгдөл, мэдээллийн систем, үйл явц, дадлага, шийдлүүдийг хэрэгжүүлэхэд туслах.

    • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны талаархи бүхий л үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, бусдад эерэг зан байдал болон тогтсон стандартыг тууштай дагаж мөрдөж байгаагаа харуулах.

    Тавигдах шаардлага

    • Гео шинжлэх ухаан, Газарзүйн мэдээллийн системийн чиглэлээр мэргэшсэн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

    • Ойролцоо ажлын байранд ажилласан 5 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай

    • Орон зайн өгөгдлийн онцгой тохиолдол, тэдгээрийн хэрхэн ажилладаг, дотоод бүтэц зохион байгуулалтыг мэддэг байх.

    • Монгол улсын төрийн байгууллага болон компанийн шаардлага, дүрэм журамд нийцсэн бүхий л төрлийн оронзайн өгөгдөлд дүн шинжилгээ хийх, боловсруулах чадвартай байх

    • Гео оронзайн өгөгдлийг GIS (SDE.SQL) датабазд бүрдүүлж байсан туршлагатай байх

    • ArcGIS-ийн Web app, Operation dashboard, Mobile апп ашиглан тухайн хэрэглэгчийн шаардлагад нийцсэн технологийн шийдлийг боловсруулж байсан туршлага, мэдлэгтэй байх

    • ГМС-ийн хөгжилд ихэвчлэн ашигладаг програмчлалын скрипт бичих хэлний талаарх үндсэн ойлголттой байх.

    • Хуучин эх сурвалж (тоон хэлбэрт шилжүүлэх) эсвэл олон эх сурвалжаас өгөгдлийг ердийн формат эсвэл ердийн схемд хөрвүүлэх чадвар. GPS-ээс ирж буй өгөгдөлтэй ажиллах, шаардлагатай бол өгөгдлийн залруулга хийх.

    • Өгөгдлийн санд өгөгдлийг хамгийн бага алдаатай амжилттай оруулах чадвартай байх. Үүнд хэрэгцээ гарсан тохиолдолд өгөгдлийг засварлах орно.

    • Зураг зүйн зарчим (өнгө, тэмдэг, фонт гэх мэт) болон газрын зургийн график дизайны зарчмуудын мэдлэгтэй.

    • Компьютерийн мэдлэг, нарийн төвөгтэй мэдээллийн сан, хүснэгт, ArcGIS зэрэг тусгай програм хангамж ашиглах чадвартай.

    • Их хэмжээтэй тоон өгөгдөл, статистикт дүн шинжилгээ хийх чадвартай

    • ГМС-ийн хэрэгслийн багцыг ашиглан асуудлыг шийдвэрлэх чадвартай.

    • Мэдээллийг хэрхэн олж, зайлшгүй шаардлагатай мэдээллийг тодорхойлох, мэдээллийг баталгаажуулах талаар мэддэг байх

    • Мэдээллийг хадгалах, зөв архивлах, чанарын хяналтыг хангах чадвартай байх

    Харилцагч байгууллагууд