• Харилцаа холбооны инженер ажилд авна

    Ажлын байранд тавигдах шаардлага;

    - Аюулгүй ажиллагааны бүх стандарт, журам, бодлогыг дагаж мөрдөн, осол бэртлийг мэдээллэх.

    Утасгүй/Радио харилцаа холбоо

    - Гүний уурхайн утасгүй сүлжээ, үүнд WIFI сүлжээ, утасгүй холбоос (PTP, PMP), хандах цэгүүдийн хэвийн ажиллагааг хангах

    - Гүний уурхайн радио харилцаа холбооны системийн хэвийн ажиллагааг хангах

    - Гүний уурхайн бүтээн байгуулалтын дагуу радио/утасгүй сүлжээний өргөтгөлийн ажлыг хийх

    - Утасгүй / Радио харилцаа холбооны дэд бүтцийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах.

    - Чиглүүлэгч (рүтэр), свич, хандах цэг гэх мэт сүлжээний төхөөрөмжүүдийн тохиргоог хийх

    - Гар радио холбоо, машины радио холбоонд зохих загварын дагуу тохиргоо хийх (ярианы груп гэх мэт)

    - Гүний уурхайд ашиглагддаг харилцаа холбооны бүх системд дохионы түвшин, сүлжээ найдвартай эсэхийг хянах зорилгоор радио дохионы чанарын аудит хийх гэх мэт урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний ажлуудыг гүйцэтгэх

    - Харилцаа холбооны бүх тоног төхөөрөмжийн бараа материал, сэлбэг хэрэгслийг бүртгэж хариуцах (утасгүй холбоос, хандах цэгийн төхөөрөмж, радио гэх мэт…)

    - Гүний уурхайн харилцаа холбооны системтэй холбоотой техникийн/програм хангамжийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд харилцагч байгууллагатай холбогдох

    - Хариуцсан системдээ байнгын сайжруулалтын боломжуудыг тодорхойлж, хэрэгжүүлэх

    Туршлага

    •  3-с доошгүй жил хамаарах чиглэлээр ажилласан байх

    • Техникийн өндөр ур чадвартай байх

    Анкет хүлээж авах сүүлийн хугацаа: 2021/06/09-г дуустал
    Холбоо барих: 7713-0303, 9493-0303
                              info@.caml.mn

    Харилцагч байгууллагууд