• Технологи хариуцсан ахлах инженер ажилд авна

    Ажлын байранд тавигдах шаардлага:

    • Гүний уурхайн Технологийн багийн чиг үүргийн хүрээнд хамаарах технологийн стратеги, үйл ажиллагаа болон ашиглах зарчмыг дэмжиж ажиллах

    • Гүний уурхайн Технологи болон Гүний уурхайн олборлолтын багийн үйл ажиллагааны хүрээнд Agile болон DevOps аргачлал, процессийг ашиглах ажлыг дэмжиж ажиллах

    • Аливаа технологи болон МТ-ийн бүтээгдэхүүний дизайн боловсруулалт, хэрэгжилт, дүн шинжилгээг гүйцэтгэх

    • Гүний уурхайн Технологийн багийн чиг үүргийн хүрээн дэх төслийн зорилго, зорилт болон техникийн шаардлагыг хангаж ажиллах, түүнчлэн багийн стратеги боловсруулах болон төлөвлөх ажилд оролцох.

    • Төсөл хэрэгжүүлэх төлөвлөлөөг боловсруулахад төслийн удирдагчдад дэмжлэг үзүүлэх, техникийн багийн ажлыг өдөр тутамд дэмжиж ажиллах, түүнчлэн гүйцэтгэлийн хяналт тавьж, үйл ажиллагаа, чанар, цаг хугацаатай холбоотой аливаа асуудлыг зохих удирдлагад мэдэгдэх.

    • Техникийн холбогдолтой гол ажлуудыг цаг хугацаанд нь гүйцэтгэж, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангах хүрээнд төслийн удирдагчдыг дэмжиж ажиллах.

    • Технологийн бүрэлдэхүүн хэсгүүдийн уялдаа холбоо, үйл явцыг ойлгон хөтөлбөрийн зорилгыг хангаж ажиллах

    • Хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрээнд багийн гишүүд өөрчлөлт оруулах удирдлагын журам, процессийн дагуу ажиллаж байгаа эсэхэд анхаарч ажиллах, хөтөлбөрийн үйл ажиллагааны явцыг тайлагнах, түүнчлэн архитекторын шийдлийн талаар хэлэлцэхэд оролцох үүрэгтэй.

    Туршлага

    • Инженерчлэл эсвэл холбогдох салбарт ажилласан 3-5 жилийн туршлагатай, үүнээс 2-с дээш жил уул уурхайн технологийн чиглэлээр ажилласан туршлагатай

    • Уул уурхайн технологи болон холбогдох үйл ажиллагааны чиглэлээр ажилласан туршлагатай

    Анкет хүлээж авах сүүлийн хугацаа: 2021/06/09-г дуустал
    Холбоо барих: 7713-0303, 9493-0303
                              info@.caml.mn

    Харилцагч байгууллагууд