Ажил үүрэг, хариуцлага
• Дахин ашиглагдах бараа материалын нөөцийн бүртгэлийг боловсруулж хөтлөх (өдөр тутам)
• “Эрэлттэй байгаа” болон “Шинээр ашиглаж эхлэх” бараа материалын зүйлсийг бэлэн байгаа материалтай харьцуулж хянах (7 хоног тутам)
• Нөөцөд байгаа материлыг хэрэгцээ шаардлагын дагуу ангилах, бүх материал ангилалд багтсан эсэхийг шалгах (7 хоног тутам)
• Тухайн асуудлыг хариуцсан мэргэжилтнүүдтэй уулзах (Төлөвлөгч болон хуваарь гаргагч нар) (сар тутам)
• Нөөцөд байлгадаггүй, үнэ нь байнга унаж байдаг (нэг бүрчлэн гараар захиалга үүсгэх шаардлагатай PD/EX материал) материалыг шалгах (сар тутам)
• Эвдэрсэн, хугацаа дууссан зэрэг цаашид хэрэглэх боломжгүй бараа материалыг устгах (сар тутам)
• Бараа материалын лавлагаа гаргаж өгөх (эцсийн хэрэглэгчид/худалдан авалтын багт) (Хүсэлт хүлээж авснаас хойш ажлын нэг өдрийн дотор)
• Өөрийн хариуцсан хэсэгт шинээр бараа материал нэмэх болон өөрчлөлт оруулах хүсэлтүүдийг хянаж арга хэмжээ авах (өдөр тутам)
• Оникуагаар ирүүлсэн шинэ бараа материал нөөцөд нэмэх захилгыг хүлээж авч, нөөцөд шинээр бараа материалын бүртгэлийг харьяалагдах үйлдвэр/тоног төхөөмөржийн хэсэгт үүсгэх (Хүсэлт хүлээж авснаас хойш ажлын нэг өдрийн дотор)
• “Эрэлттэй байгаа” болон бараа материалын нөөцөд буцаж ирж байгаа их хэмжээний бараа материалыг буцаан хүлээж авах үйл явцад туслалцаа үзүүлэх (Хүсэлт хүлээж авснаас хойш ажлын нэг өдрийн дотор)
• Засагдах боломжгүй бараа материалыг зайлуулах асуудлыг зохицуулах (Хүсэлт хүлээж авснаас хойш ажлын нэг өдрийн дотор).
• Бараа материалын хэрэгцээ, шаардлагын төлөвлөлтийн өдөр тутмын ажлыг гүйцэтгэх (өдөр бүр)
• Проспект дээрх “My Worklist - Tasks” болон “Abnormal Usage” хэсгийг хөтлөх (өдөр тутам)
• Туузан дамжуургын туузны захиалгыг хийх (сар тутам)
• Тэсрэх бодис/задгай бараа материалыг захиалах/тооцоо нийлэх/төлөвлөх (7 хоног/сар тутам)
• Уурхайн талбар дээрх Ханган нийлүүлэгчдийн хариуцаж буй бараа материалын нөөцийг уялдуулан зохион байгуулах (7 хоног/сар тутам)
• Дугуй захиалга, шилжүүлэх асуудлыг зохицуулах (Хүсэлт хүлээж авснаас хойш ажлын нэг өдрийн дотор)
• Ажлын эрэмбийн матрицийн дагуу өдөр тутмын ажлыг хийж гүйцэтгэх (сар тутам)
• Мастер бүртгэлийн тохиргоонд барааны нэр төрлийг зөв оруулсан эсэхийг хянах (Бараа, матеиалын хэрэгцээ, шаардлагын төлөвлөлтийн мaтрицын дагуу), хадгалах байршлууд нь уурхайн талбар дээрх хадгалах байршлуудтай тохирч байгаа эсэхийг шалгах (байнга)
• Бараа, материалын хэрэгцээ, шаардлагын төлөвлөлт дэх тохиргоог өөрчлөх (засах, солих, шинээр үйлдвэрлэх бараа материал гэх мэт) (7 хоног тутам)
• Ажил гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлтүүд болон тайлангууд (өдөр/сар/7 хоног тутам)
• Агуулах болон уурхайн талбар дээр хэрэгжиж буй төслүүдийг агуулахад удаан хадгалагддаг болон байнгын хэрэглэгддэг бараа материалын талаарх мэдээллээр хангаж байх (шаардлагатай үед)
• PTP системийг хэрэглэж занших – Хангамжийн хэлтсийн ажилтнуудад богино хугацааны сургалт зохион байгуулах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх (шаардлагатай үед)
• Аккруэл, журнал зэрэг сар тутмын санхүүгийн бүртгэл гаргах (7 хоног тутам)
• Бусад компаниуудад бараа материалын нөөцийн хяналтын менежментийн талаар сургалт явуулах, туслалцаа үзүүлэх (шаардлагатай үед)
Мэргэжлийн боловсрол
Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
Мэргэшил
Ложистик, хангамж, агуулахын менежмент, түүнтэй адилтгах хэмжээний боловсролтой. Бизнесийн чиглэлээр мэргэшсэн бол илүү тохиромжтой.
Туршлага
3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
Тусгай шаардлага
Microsoft Office, байгууллагын нөөцийг төлөвлөх систем болон САП-ын талаар өргөн мэдлэгтэй байх.
Ажил амралтын хуваарь: 5/2
Байршил: Улаанбаатар оффис
Ажиллах хугацаа: 3 сар
Анкет хүлээж авах хугацаа: 2023.03.27-ны өдрийг дуустал
CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.
• Иргэний үнэмлэх
• Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат
• Цээж зураг 1%
Мөн 77130303, 85840303 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.