Төслийн мэргэшсэн инженер ажилд авна.
Ажил үүрэг, хариуцлага
• Багийн бүх гишүүдийн аюулгүй байдалд анхаарч, эрсдэлийг тодорхойлж бууруулах мөн удирдах
• Арван хоёр долоо хоног болон жилийн төлөвлөгөөний цаг хугацаанд олборлолтын нарийвчилсан төлөвлөгөө гаргах
• Ил уурхай, хаягдлын болон хүдрийн овоолгуудын дизайнуудыг бэлтгэх
• Ил уурхайн үнэ цэнийг хамгийн өндөрт байлгах үйл ажиллагааны нарийвчилсан стратеги боловсруулах
• Олборлолтын төлөвлөгөөг хянаж, эрсдэлүүдийг бууруулах болон боломжуудыг тодорхойлон ашиглах стратеги боловсруулах
• Урт хугацааны төлөвлөгөөндөө хүрэх арга замуудыг тодорхойлох
• Гүйцэтгэлийг төлөвлөгөөтэй харьцуулсан задлан шинжилгээг хийж, сайжруулах боломжтой зүйлүүдийг олж тодорхойлох
• Тоног төхөөрөмжийн төлөвлөлт ба гүйцэтгэлийн тайлан гаргах
• Уурхайн төлөвлөлт болон тайлангийн системүүдийг бүрэн ажиллагааг хангах цаашлаад илүү боловсронгуй болгоход анхаарч бусад баг хэлтсүүдтэй хамтран ажиллах
• Ил Уурхайн үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах боломжуудыг үргэлж тодорхойлж улмаар хэрэгжүүлэх
• Групп болон бизнесийн нэгж хэлтсүүдтэй хамтран ажиллаж уурхайн төлөвлөлт, оновчлолтой холбоотой тэргүүн туршлага, шинэ санаа, мэдлэгээ хуваалцаж хамтран ажиллах.
• Тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, түүнийг үр ашигтайгаар нэвтрүүлэх, уурхайн орчинд өөрийн баг, хамт олонтойгоо хамтран ажиллах
• Үнэт зүйлсийг ойлгох хүлээн авч, ухамсарлан улмаар хамтран ажилласнаар хувийн болон байгууллагын амжилтад хүрэх
• Өндөр түвшний мэргэжлийн ур чадвараа хадгалж, бизнесийн ёс зүйг чанд мөрдөн ажиллах
• Энэхүү албан тушаал нь залуу үеийг сурган хүмүүжүүлэх, зааж сургах (тэдний мэргэжлийн ур чадвар, боломж бололцоог хөгжүүлэх) чадварыг шаардана.
Ур чадвар
Мэргэжлийн боловсрол
Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байвал давуу тал болно.
Туршлага
Уурхайн төлөвлөлт, инженерийн чиглэлээр 3-5 жил ажилласан туршлагатай.
Ажил амралтын хуваарь: 5/2
Ажиллах хугацаа: 1 жил
Байршил: Улаанбаатар оффис
CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.
• Иргэний үнэмлэх
• Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат
• Цээж зураг 1%
Мөн 77130303, 85840303 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.