• Youtube
  • Instagram


Механикийн ерөнхий инженер ажилд авна





Ажил үүрэг, хариуцлага

1. Төслийн техник эдийн засгийн үндэслэл, эдийн засгийн тооцоог боловсруулах,

2. Төслийн зураг тооцооллыг хянах, үнэлэлт дүгнэлт өгөх, зураг төслийн шаардлага, үндэслэл, нарийвчилсан зураг төслийн өөрчлөлтийг хянах,

3. Тоног төхөөрөмжийн худалдан авалт хийх, төслийн нарийвчилсан зураг төслийг стандарт шаардлагад нийцсэн эсэхийг магадлах, үйлдвэрийн болон бусад барилга байгууламжийн барилгын ажлыг хянахад төслийн менежер, төслийн багт инженерийн чиглэлээр өргөн цар хүрээтэй мэргэжлийн дэмжлэг үзүүлэх,

4. Төсөл хэрэгжүүлэхэд төслийн инженерингийн менежерт дэмжлэг үзүүлж ажиллах, /төслийн төлөвлөгөө гаргах, зураг төслийн ажлын шаардлага, үр дүн, үе шатуудыг тодорхойлох, төсвийн нэгтгэл гаргах, зардлын хяналт хийх, зураг төслийн ажлыг тайлагнах/

5. Зураг төсөл, барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагуудаар хянуулах, батлуулах, зөвшөөрөл авах төсөлтэй холбоотой ажлыг зохион байгуулахад мэргэжлийн талаас оролцох, хамтран гүйцэтгэх,

6. Төслийн худалдан авалтын ажиллагаанд техникийн туслалцаа үзүүлэх,

7. Тоног төхөөрөмж, техникийн үзлэг шалгалт хийх, туршилтын ажилд оролцох, дүгнэлт гаргах,

8. EPCM гэрээлэгчтэй нягт холбоотой ажиллах

9. Төслийн удирдлагад болон багт дэмжлэг үзүүлж ажиллах,

10. Бусад шаардлагатай нэмэлт ажлууд

 

Мэргэжлийн боловсрол

Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Уул уурхайн тоног төхөөрөмж, механикийн чиглэлээр бакалавр болон дээш зэрэгтэй

 

Мэргэшил

Мэргэшсэн инженер

 

Туршлага

- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай,

- Уулын баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн инженерээр ажиллаж байсан туршлагатай.

 

Ур чадварууд

- МS office программуудыг бүрэн эзэмшсэн, бичиж боловсруулах, зурж боловсруулах, загварчлах, төлөвлөх, тооцоолох чадвартай,

- AutoCAD болон бусад инженерийн программ дээр ажиллах чадвартай,

- Англи хэл болон бусад гадаад хэлний ярих, бичих өндөр түвшний мэдлэгтэй, техникийн болон бизнес англи хэлний мэдлэгтэй,

- Баг бүрдүүлэх, удирдан зохион байгуулах ур чадвартай байх,

- Бүтээлч сэтгэлгээтэй, идэвх санаачилгатай,

- Харилцааны өндөр чадвартай,

- Үнэнч шударга, ёс зүйтэй.

Ажил амралтын хуваарь: 5/2

 

Байршил: Улаанбаатар оффис

Анкет хүлээж авах хугацаа: 2023.04.06-ны өдрийг дуустал

 

CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.

• Иргэний үнэмлэх

• Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат

• Цээж зураг 1%

 

Мөн 77130303, 85840303 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.