Ажил үүрэг, хариуцлага:
• Дэлхийн өнцөг булан бүрээс уул уурхайн хангамжийн зүйлс, сэлбэг хэрэгслийг уурхайн талбайд найдвартай, цаг тухайд нь хүргэх зорилтын дор олон улсын тээвэр зуучийн үйлчилгээ, шуудан илгээмж тээвэрлэгчийн үйлчилгээ, ачааны тээвэрлэлтийн бэлэн байдлыг хангах,бараа материалын нөөцийн удирдлага, агуулахын үйл ажиллагаа болон хилийн доторх болон гаднах тээвэрлэлтүүд, гаалийн зуучлалын үйл ажиллагааг өдөр бүр удирдан зохион байгуулах. • Тээвэрлэлтийн болон мэдээлэл солилцооны явцад тээвэрлэлтэнд учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан харах, улмаар замд саатах, зардал нэмэгдэх, холбогдох хууль тогтоомжийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс шаардлагатай арга хэмжээнүүдийг цаг тухайд нь авах. • Гадаад ханган нийлүүлэгчид болон логистикийн үйлчилгээ үзүүлэгч гэрээт компаниудтай идэвхтэй, өргөн хүрээнд хамтран ажиллаж, бичиг баримтын болон материалын шилжилт хөдөлгөөнийг цаг тухайд нь гүйцэтгэх. • Хугацаанд нь бүрэн бүтэн хүргэсэн хэмжээг зорилтот түвшинд байлгах үүднээс Компанийн ачааг урьдчилан тогтоосон хуваарийн дагуу тээвэрлэх.
• Ачаа тээвэрлэлтийн үе шатуудыг шаардлагатай хугацаанд нь хийж гүйцэтгэх, тухайн үе шатууд дээр Ажлын стандарт журмын хэрэглээг ямагт хэрэгжүүлэх. • Гадаад худалдан авалтын Тээвэрлэлтийн Удирдлага системтэй холбоотой үйл явц, журмыг хариуцаж, бүх мэдээлэл, тайланг шинэчилж, үнэн зөв байдлыг шалган баталгаажуулах. • Excel, PowerBi, SQL ашиглан үйл ажиллагааны болон тээврийн зардлын өгөгдлүүд дээр ажиллаж, бүх мэдээ, тайлангууд цаг тухай бүрд шинэчлэгдэх, алдаагүй байхыг хариуцах. • Компаний гадаад худалдан авалтын гэрээнд заагдсан Бараа нийлүүлэх нөхцөлийг бүрэн ойлгож, үйл ажиллагааны бүх үе шатанд хэрэгжүүлэх.
• Бизнесийн үйл ажиллагааны гол хэмжүүрийн талаар эцсийн хэрэглэгчид болон бусад оролцогч талуудад тогтмол тайлагнах.
• Засгийн газрын дүрэм журам, компанийн бодлого, аюулгүй ажиллагааны шаардлагыг дагаж мөрдөх.
• Шаардлагатай бүх зөвшөөрөл, лицензийг тухайн төрийн байгууллагаас шаардлагатай газар, шаардлагатай үед нь авах.
• Логистикийн асуудлаар бүх салбар, хэлтсээс ирсэн хүсэлтүүд дээр ажиллах, хугацаа алдалгүй шуурхай хариу өгөх эсхүл нэмэлт удирдамж зааварчилгаа авах.
• Төрөл бүрийн эх сурвалж, гэрээт компаниудаас ирүүлсэн сар бүрийн нэхэмжлэх баримт бичгүүдийг хянаж, шалгах
• Логистикийн үйлчилгээ үзүүлэгч болон гаалийн зуучийн гэрээний үүргийг хянаж, зөрчлийн талаар удирдах ажилтанд шуурхай мэдэгдэх.
Мэргэжлийн боловсрол
Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
Мэргэшил
Логистик, тээвэр эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
Тусгай шаардлага
3-с доошгүй жил Олон улсын тээвэр зуучлалын үйл ажиллагаа хариуцан ажилласан байх
Ажил амралтын хуваарь: 5/2
Байршил: Хотод
Ажиллах хугацаа: 1 жил
Анкет хүлээж авах хугацаа: 2023.03.15-ны өдрийг дуустал
CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.
• Иргэний үнэмлэх
• Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат
• Цээж зураг 1%
Мөн 77130303, 94930303 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.