• Youtube
  • Instagram


Администратор ажилд авна





Ажил үүрэг, хариуцлага:

  • Босоо ам 1 болон Чандмань орчмын аюулыг арилгахад багуудтай хамтран ажиллах (тухайлбал ГУ-н аюулыг илрүүлэх өглөөний 9 цагийн хуралд тогтмол сууж хурлаар яригдсан асуудалд арга хэмжээ авах, хязгаарлагдмал орчны тэмдэг тэмдэглэгээг бүрэн байлгах, автобусны зам эвдэрсэн бол засуулах гэх мэт)
  • Гүний болон гадаргын оффисын хангамж, бичиг хэргийн материалыг бэлэн байдалд хадгалах
  • Гүний уурхайд ээлжээр ажилладаг ажилтнуудын боолтын хоолны цүнх, ХХХ-ийн захиалгыг хийж, агуулахаас авчиран тараалтыг хийх
  • Гүний уурхайд ирж байгаа зочдод ХХХ бэлдэж өгөх, зочдын ХХХ-ын бүртгэлийг хөтлөн дараа дараагийн айлчлалд зориулан нөөцийг бүрдүүлэх
  • Нийт ГУ ажилчдын ГУ-н пайзыг хэвлэх ба шинэчлэх, өөрчлөлтийг бүртгэх, малгайн дугаар хэвлэх, холбогдох хэрэгслийн захиалах
  • Оффист хэрэглэгдэж байгаа цахилгаанаар ажилладаг зүйлсийн цахилгааны багаар үзлэг шалгалт хийлгэх
  • Оффист байршуулсан анхны тусламжийн хайрцаг, нүд угаах шингэнийг бүрэн бүтэн,бэлэн байдалд байлгах
  • Галын идэвхитэний үүргийг гүйцэтгэх
  • Шинэ ажилтныг хүлээн авч, ажилдаа орох үйл явцад туслалцаа үзүүлэх ( ажилтны үнэмлэх, нэрийн хуудас, ширээн дээр тавих ажилтны нэрийн шошго, оффисын түлхүүрийг, зохион байгуулж ажиллах)
  • Локер эзэмшигдэд цоож, угаалгын уут, алчуур зэргийг бэлэн байлгах, нөөцийн бүрдүүлэлт хийх
  • Хатаалга болон локертой холбоотой санал гомдлыг цаг алдалгүй шийдвэрлэх (угаалганд өгсөн хувцас алга болох, халуун ус тасрах, 00 бөглөрөх, локерны цүү засуулах гэх мэт)
  • Гүний уурхайд ээлж бүр ажилладаг, цахим хаяггүй ажилтнуудад хамааралтай мэдээлэл дамжуулах (Халуун ус тасрах, онгоц гэнэт өөрчлөгдөх гэх мэт)
  • Нийт ГУ ажилчдад зориулсан Босоо ам 1, Чандмань, Босоо ам 2 чиглэлийн автобусны хуваарь гаргах, өөрчлөлт оруулах
  • Аль нэг босоо ам зогссон болон засвартай үеийн нэмэлт автобусны хуваарийг гаргах, аялалын багтай хамтарч ажиллах
  • Гүний уурхайн хэмжээнд Хамтдаа амжилт сайшаах хөтөлбөрийн шагналыг захиалах, батлагдсан ялагчийн мэдээллийн дагуу ахлах ажилтанд хүлээлгэн өгч бүртгэлийг хөтлөн тайлан гаргах
  • Осмошн, РТБШ зэрэг бизнесийн системүүд дээр дараах ажил үүргийг гүйцэтгэх:
  • Аяллын систем дээр ажилтны бүртгэлийг үүсгэж, шинэчлэх; дотоодын нислэгийг зохион байгуулж, аяллын захиалга хийх
  • Ажилтнуудын дотоодын нислэгийн бүтэн жилийн хуваарь гаргахад дэмжлэг үзүүлэх, өөрчлөлтийг бүртгэх
  • Олон улсын аяллын захиалгыг хийх
  • Шаардлагатай үед нисэх буудал, зочид буудлын хооронд унаа зохицуулах
  • Бараа материал, үйлчилгээний захиалга хийх, Засвар үйлчилгээний мэдэгдлийг өгөх, нэхэмжлэлийн дагуу төлбөр төлөх хүсэлт үүсгэх, АНСИ үүсгэх
  • Удирдах ажилтанд САП КОНКУР систем дээр зардал хаахад туслах
  • Шинэ болон одоо ажиллаж буй ажилтнуудад зориулан МТ-ийн тоног төхөөрөмж, программ хангамжийн хүсэлт үүсгэх
  • Ажилтанд шаардлагатай сургалтыг захиалах
  • Ажилтны ээлжийн амралтын хүсэлтийг систем дээр хүлээн авч шаардлагатай мэдээллийг шалган ХН рүү илгээх, аялалыг өөрчлөх
  • Цахим цагийн бүртгэл дээр шаардлагатай тохиолдолд батлах удирдах ажилтаныг өөрчлөх
  • Ажилтны уурхайн талбар дээр амьдрах өрөөний хуваарьлалтын төлөвлөгөөг гаргах, өөрчлөлт хийх хүсэлтийг кемпийн багт уламжлах
  • Ослын Удирдлын Багийн ажиллах хуваарийг гаргаж, өөрчлөлт гарвал нэн даруй багт мэдэгдэх
  • Ажилтанд Халаадаггүй хоолны эрхийг олгох, өөрчлөлтийг бүртгэх
  • Гүнд ажиллах ажилтнуудын клетний тасалбарыг захиалах
  • ОТ ХХК-ийн ёс зүйн дүрэм журам, нууцлалын бодлогыг мөрдөх.
  • Бусад удирдах ажилтнаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэх.

Шаардлага:

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Бизнесийн захиргаа эсвэл хийх ажлын чиг үүрэгт хамаарах мэргэшлийн чиглэл.
  • Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.

Гэрээний хугацаа: 2024 оны 12 сарын 31 хүртэл

Байршил: On-Site

📩 CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.

• Иргэний үнэмлэх

• Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат

• Цээж зураг 1%

📞 Мөн 77130303, 94930303, 85840303 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.


-->

НИЙТ ЗУРГИЙН ТОО: 0