• Youtube
  • Instagram


Автоматжуулалтын Ерөнхий инженер ажилд авна





Ажил үүрэг, хариуцлага

1. Тоног төхөөрөмжийн худалдан авалт хийх, төслийн нарийвчилсан зураг төслийг стандарт шаардлагад нийцсэн эсэхийг магадлах, үйлдвэрийн болон бусад барилга байгууламжийн барилгын ажлыг хянахад төслийн менежер, төслийн багт инженерийн чиглэлээр өргөн цар хүрээтэй мэргэжлийн дэмжлэг үзүүлэх,

2. Төсөл хэрэгжүүлэхэд төслийн инженерингийн менежерт дэмжлэг үзүүлж ажиллах, /төслийн төлөвлөгөө гаргах, зураг төслийн ажлын шаардлага, үр дүнг тодорхойлох үе шатуудыг тодорхойлох, төсвийн нэгтгэл гаргах, зардлын хяналт хийх, зураг төслийн ажлыг тайлагнах/

3. Зураг төслийн шаардлага, үндэслэл, нарийвчилсан зураг төслийг хянах, зураг төслийн өөрчлөлтийг хянах,

4. Зураг төсөл, барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагуудаар хянуулах, батлуулах, зөвшөөрөл авах аливаа ажлыг зохион байгуулахад мэргэжлийн талаас оролцох, хамтран ажиллах,

5. Төслийн худалдан авалтын ажиллагаанд техникийн туслалцаа үзүүлэх,

6. Тоног төхөөрөмжийн үзлэг шалгалт хийх, туршилтын ажилд оролцох, дүгнэлт гаргах,

7. EPCM гэрээлэгчтэй нягт холбоотой ажиллах,

8. Төслийн удирдлага болон багт дэмжлэг үзүүлж ажиллах

9. Бусад шаардлагатай нэмэлт ажлууд

 

Мэргэжлийн боловсрол

Цахилгаан, автоматжуулалтын инженер, Үйлдвэрлэлийн автоматжуулалт чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

 

Мэргэшил

Үйлдвэрлэлийн автоматжуулалтын чиглэлээр мэргэшсэн байх

 

Туршлага

Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан

 

Ур чадварууд

- МS office программуудыг бүрэн эзэмшсэн, бичиж боловсруулах, зурж боловсруулах, загварчлах, төлөвлөх, тооцоолох чадвартай,

- Англи хэл болон бусад гадаад хэлний ярих, бичих өндөр түвшний мэдлэгтэй, техникийн болон бизнес англи хэлний мэдлэгтэй

- Баг бүрдүүлэх, удирдан зохион байгуулах ур чадвартай байх,

- Бүтээлч сэтгэлгээтэй, идэвх санаачилгатай,

- Харилцааны өндөр чадвартай,

- Үнэнч шударга, ёс зүйтэй

Ажил амралтын хуваарь: 5/2

 

Байршил: Улаанбаатар оффис

Анкет хүлээж авах хугацаа: 2023.04.06-ны өдрийг дуустал

 

CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.

• Иргэний үнэмлэх

• Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат

• Цээж зураг 1%

Мөн 77130303, 85840303 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.