• Youtube
  • Instagram


ХАБЭА-ын хариуцсан зөвлөх ажилд авна.





Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан нь (ОТХС) Ханбогд сумыг хөгжүүлэх, түншлэлд суурилсан хамтарсан хөрөнгө оруулалтыг хурдасгах зорилгоор үүсгэн байгуулагдсан. Оюу толгой ХХК (ОТ) нь 50 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалтыг зарцуулан, 5 жилийн хугацаанд Өмнөговь аймаг, Ханбогд сумын Засаг даргын Тамгын газар, ОТ, Барилга, хот байгуулалтын яамнаас (БХБЯ) хамтран боловсруулсан орон нутгийн хөгжлийн цогц төлөвлөгөө “Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040” төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, оролцогч талуудтай хамтран ажиллана.

Чиг үүрэг: 

  1. Төслийн төлөвлөлт
    1. ХАБЭА-ны бодлого, зорилтыг тодорхойлох 
    2. Төслийн ХАБЭА-н менежмент төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтийг хангуулах, хянах
    3. Төслийн ХАБЭА-н гүйцэтгэлийн үнэлгээг тодорхойлох /KPI/
    4. Барилга угсралтын ажлын үе шат бүрийн эрсдлийн үнэлгээг боловсруулах
    5. Ослын судалгааны төлөвлөгөөг боловсруулах
    6. Онцгой байдлын үеийн төлөвлөгөөг боловсруулах
    7. Худалдан авалтын сонгон шалгаруулалтын үед гүйцэтгэгчид тавих ХАБЭА-ын шаардлага боловсруулах, зүйл заалтыг гэрээнд тусгуулах
  2. Төслийн гүйцэтгэл, хэрэгжилт
    1. Төсөлд ХАБЭА-ны хууль тогтоомж, дүрэм, журам, норм стандартыг мөрдүүлэх
    2. Төслийн ХАБЭА-ны төлөвлөгөөнүүдийн хэрэгжилтүүдийг хангуулах, хянах, бүртгэл мэдээлэл хөтлөх 
    3. Төслийн ХАБЭА-г тайлагнах, мэдээлэх
    4. Ослын судалгааны болон онцгой байдлын тайланг боловсруулах, тайлагнах 
    5. Төслийн ХАБЭА-ны сургалт хийх, үнэмлэх олгох
    6. Өдөр тутмын ХАБЭА үзлэг, хяналт, шалгалт хийх, заавар зөвлөгөө өгөх
    7. ХАБЭА-ны зөрчилд торгуул ногдуулах
    8. Аюулыг мэдээлэх хуудсыг хэрэгжүүлэх
    9. Төслийн менежер болон Барилга угсралтын менежерээс ирүүлсэн үүрэг даалгавар, зааварчилгааг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангуулах 
  3. Харилцаа
    1. Өглөө, оройны ХАБЭА-ны шуурхайг зохион байгуулах 
    2. Туслан гүйцэтгэгч байгууллагуудтай хамтран ажиллах 
    3. Шаардлагатай сургалтуудыг зохион байгуулах
    4. Төслийн шаардлагатай хуралд оролцох
  4. Төслийн тайлан, мэдээлэл
    1. Төслийн өдрийн, 7 хоногийн, сарын тайланг боловсруулах, тайлагнах
       

Шаардлага: 

  • Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Мэргэжил: Барилгын инженер, Уул уурхайн инженер, ХАБЭА-н инженер чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэшил: ХАБЭА-н мэргэжлийн сургалтад хамрагдаж эрх авсан байх
  • Туршлага: Барилгын салбарт ХАБЭА-н чиглэлээр ажилласан туршлагатай. Олон улсын төслүүдэд ажилласан бол давуу тал болно. 
  • Ур чадвар: Зохион байгуулах, нууц хадгалах, ёс зүйтэй, эерэг зөв хандлагатай, аливаа зүйлд сэтгэлээсээ ханддаг, нээлттэй, Асуудлыг олон өнцгөөс харж шийдвэр гаргах чадвартай байх.
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй.

Сонирхож буй ажил горилогч нь дараах бичигт баримтыг бүрдүүлэн 2024/09/15-ний 17:30 цагаас өмнө info@caml.mn и-мэйл хаяг руу илгээнэ үү.

CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.

• Иргэний үнэмлэх

• Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат

• Цээж зураг 1%

Мөн 77130303, 94930303, 85840303 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.