Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирал
2023-08-17
Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирал
Дуусах огноо, цаг: 2023 оны 08 дугаар сарын 31-ний 17.00
Монголын МСС-ийн тухай
Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Засгийн газрын гадаад тусламжийн агентлаг болох Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан Усны Компакт гэрээний хэрэгжилтийг хангаж, зохион байгуулах үүрэг бүхий Улсын төсөвт үйлдвэрийн газар юм. Тус Компакт гэрээний дагуу үзүүлэх буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын нийт ус хангамжийг урт хугацаанд, тогтвортойгоор нэмэгдүүлэхэд чиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ба Монгол Улсын Засгийн газраас тус төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн тодорхой хувь хэмжээг гаргах үүргийг Компакт гэрээний дагуу мөн хүлээсэн болно.
Нээлттэй ажлын байр:
Монголын МСС-ийн Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирал албан тушаалд нээлттэй ажлын байр зарлаж байна. Тус ажлын байр нь Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төслийн ажилд тавигдах шалгуур үзүүлэлтийг боловсруулах, ажлын төлөвлөгөө, эрсдлийн удирдлагын төлөвлөгөө боловсруулах, төслийн холбогдолтой худалдан авах үйл ажиллагааны баримт бичгийг бэлтгэх, дэлгэрэнгүй зураг төслийн ажлын хянах, эцэслэн батлах, төслийн барилгын ажлын гүйцэтгэлийг батлагдсан төсөв, цаг хугацаанд гүйцэтгэх үйл ажиллагааг зохион байгуулж, удирдлага чиглэлээр хангаж ажиллана. Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирал нь Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирлын шууд удирдлагад ажиллана.
Үндсэн ажил үүрэг
- Хаягдал ус дахин боловсруулах төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийн төлөв, явц, төлөвлөгөөний дагуу хэрэгжиж буй эсэх, МСК-ын аливаа шаардлага, Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд нийцэж буй эсэх, хэрэгжилтийн явцад учирч болзошгүй эрсдэлүүд зэрэг өргөн хүрээтэй асуудлаар Монголын МСС-ийн Гүйцэтгэх захиралд зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлж ажиллах.
- Худалдан авах ажиллагаа, санхүүжилт, ажлын төлөвлөгөө зэрэг баримт бичигт шаардлагатай бүх төрлийн нөөц, дэмжлэг, тухайлбал МСК болон Хөндлөнгийн зөвлөхүүдээс техникийн туслалцаа авах хэрэгцээ шаардлагыг тооцон оруулахын зэрэгцээ учирч болзошгүй асуудал, эрсдэлүүдийг тодорхойлж, тэдгээрийг саармагжуулах арга хэмжээг тусган, нарийн тодорхой, үнэн зөв боловсруулах ажлыг удирдах зохион байгуулах.
- Хаягдал ус дахин боловсруулах төсөлд оролцон ажиллаж буй зөвлөх болон гэрээт байгууллагуудын ажлыг Монголын МСС-ийн нэрийн өмнөөс удирдан зохион байгуулахын зэрэгцээ хэрэгжүүлэгч байгууллага болон Засгийн газрын бусад байгууллага хоорондын уялдаа холбоог үр дүнтэйгээр хангахад шаардлагатай бүх арга хэмжээг авч, ажлын гүйцэтгэлийг хянан, төлөвлөгөөний дагуу цаг хугацаандаа хэрэгжих, холбогдох дүрэм журам, шаардлагад нийцүүлэх ажлыг удирдан зохион байгуулна.
- Төслийн хэрэгжилтийн төлөвлөгөө, хугацааг хянаж, зөвлөх болон гүйцэтгэгч байгууллагуудаас ажлын үр дүн, баримт бичгийг хүлээн авах, хянах, танилцах, хэрэгжүүлэгч байгууллага болон Хөтөлбөрийн хяналт, менежментийн зөвлөхөөс хуваарьт тайланг тухай бүр хүлээн авч хянах, Хаягдал ус дахин боловсруулах төслийн хэрэгжилтийн бэлтгэлийг хангаж, барилга угсралтын ажилд хяналт тавьж ажиллах.
- Хаягдал ус дахин боловсруулах төсөлтэй холбоотой аливаа саатал, зардлын хэтрэлт болон гэрээний удирдлага, менежменттэй холбоотой бусад асуудлаар дэлгэрэнгүй тайлан, мэдээллийг тухай бүр боловсруулж, холбогдох талуудад хүргүүлэхийн зэрэгцээ төслийг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэхэд чиглэсэн тодорхой стратегийг санал болгож, техникийн туслалцаа үзүүлэх болон өөр бусад шаардлагатай нөөцийг дайчлах зэрэг арга хэмжээг авч ажиллах.
- Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал, багтай хамтран Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд хэрэгжүүлэх Аж үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх, бохирдлыг хянахтай холбоотой дэд үйл ажиллагааг хэрэгжүүлэх стратегийг эцэслэн боловсруулах ажлыг манлайлан гүйцэтгэж, зөвлөхүүдийг сонгон шалгаруулах ажлыг хэрэгжүүлэх.
- Төслийн хэрэгжилтийн бүхий л үе шатанд оролцогч талуудын идэвхтэй оролцоог дэмжиж, Компакт гэрээгээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа бүрийг МСК-ын Байгаль орчны удирдамж, Жендэрийн бодлого, Жендэрийн удирдамж болон холбогдох бусад бодлого, дүрэм журамд нийцүүлэхэд шаардлагатай бусад арга хэмжээг авах.
- Төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийн төлөвлөгөө, түүний дотор шаардлагатай нөөц болон худалдан авах ажиллагаа, ажлын төлөвлөгөө, төсөв, мониторинг, үнэлгээний төлөвлөгөө зэргийг боловсруулан, Монголын МСС-ийн Удирдах зөвлөл болон МСК-д хүргүүлэх, хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах.
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол:
- Барилга, механик, химийн инженер болон инженерийн холбогдох бусад чиглэлээр бакалаврын зэрэгтэй.
- Магистр болон түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлийн холбогдох тусгай зөвшөөрөл, гэрчилгээтэй бол давуу тал болно.
Ажлын туршлага:
- Үйлдвэрлэлийн үе шат, инженерийн барилга байгууламжийн барилга угсралтын төслийн удирдлагын чиглэлээр дор хаяж найман (8) жил, түүний дотор усны дэд бүтэц, системийн зураг төсөл боловсруулах, барилга усгралтын чиглэлээр төслийн удирдлага хэрэгжүүлж ажиллаж байсан дор хаяж долоон (7) жилийн туршлагатай байх.
- Зураг төсөл боловсруулах-барих (Design-Build), тухайлбал Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо (ФИДИК)-ны Шар ном болон тус холбооноос гаргасан гэрээний бусад нөхцөлийн дагуу төслийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулж байсан туршлагатай.
- Инженерийн чиглэлийн худалдан авах ажиллагааны бүхий л үе шатанд, тодруулбал техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, гэрээний хэлэлцээнд оролцох, зардлын тооцоо хийх, барилга угсралтын ажлыг зохион байгуулах, хянан шалгах, хүлээлгэж өгөх зэрэг шатанд оролцож байсан.
- Инженерийн болон зөвлөх үйлчилгээний техникийн үзүүлэлт, ажлын даалгавар боловсруулж байсан туршлагатай.
- Эрчим хүч, ус, хаягдал усны чиглэлээр бодлого тодорхойлогч, хэрэгжүүлэгч байгууллагуудтай харилцаж, өргөн хүрээнд хамтран ажиллаж байсан туршлагатай.
- Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, олон улсын хөгжлийн байгууллагууд зэрэг өргөн хүрээтэй тал, байгууллагууд, албан тушаалтнуудтай харилцаа холбоо тогтоон хөгжүүлж, уялдаа холбоог хангаж, хамтран ажиллаж байсан туршлагатай.
Хэлний мэдлэг:
- Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай (англи хэлний ILR Level 3 буюу түүнээс дээш чадвартай) байх.
АЖЛЫН БАЙРАНД ХАМААРАХ ҮНДСЭН УР ЧАДВАР:
- Засгийн газар, хувийн хэвшил, нийгмийн сайн сайхны төлөөх аливаа байгууллагад баг, хамт олныг удирдан ажиллаж, үр дүнд тулгуурласан манлайлал хэрэгжүүлж байсан туршлагатай.
- Ажлын чанарыг сайжруулж, бүтээмжийг нэмэгдүүлэх, зорилгодоо хүрэхийн тулд багаа хөгжүүлэх, урамшуулах, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх чиглэлээр бодитой үр гарган ажиллаж байсан.
- Зохион байгуулалт сайтай, үр дүнг чухалчилсан хандлагатай бөгөөд Компакт гэрээний стратеги, зорилтуудыг ажлын тодорхой төлөвлөгөө болгон буулгах.
- Болзошгүй сорилтуудыг урьдчилан харж, оновчтой шийдэл санал болгох.
- Нарийн мэргэжлийн асуудлаар монгол, англи хэл дээр хэлэлцээ хийх.
- Цаг үеийн асуудлуудыг шуурхай ойлгож, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах.
- Ачаалал даах, ажлаа үр дүнтэйгээр зохион байгуулж, төлөвлөх.
- Өөрийн болон бусдын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах
Англи хэл дээрх намтар (Curriculum Vitae), ажил горилох тухай захидал (“Cover Letter”), дипломын хуулбар болон шаардлагатай гэж үзсэн бусад материалыг info@caml.mn цахим шуудангаар ирүүлнэ. (АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОНО).
Сонгон шалгаруулалтын аливаа (өргөдөл гаргах, ярилцлагад орох, тайлан боловсруулах, сургалтад хамрагдах зэрэг) шатанд Монголын МСС болон түүний аливаа төлөөлөлд хураамж, төлбөр төлөхгүй болно.
Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй холбогдоно.
Имэйл: info@caml.mn
Холбогдох утас: 77130303, 99099165