Сантехникч ажилд авна.
2026-07-09
Гүйцэтгэх үүрэг
- Ус хангамжийн шугам сүлжээ, насос, хаалт, крант болон ариутгах татуургын тоноглолуудад үзлэг хийж, засвар үйлчилгээ гүйцэтгэх.
- Ус алдалт, бөглөрөл, гэмтсэн хоолой болон холболтын гэмтлийг оношлон засварлах.
- Сантехникийн хоолой, холболт, хаалт болон бусад дагалдах хэрэгслийг суурилуулах, солих.
- Ус зайлуулах, бохир усны шугам сүлжээний хэвийн ажиллагааг хангах.
- Шинэ сантехникийн системийг суурилуулж, даралт болон алдагдлын туршилт хийж ашиглалтад оруулах.
- Даралт хэмжигч, үзлэгийн камер болон бусад багаж ашиглан гэмтлийг оношлох.
- Урьдчилан сэргийлэх үзлэг, төлөвлөгөөт засвар үйлчилгээг тогтмол гүйцэтгэх.
- Сантехникийн багаж хэрэгсэл, материалын нөөц болон бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах.
- ХАБЭА-ны дүрэм журам, НБХХ, галын аюултай ажил, өндөрт ажиллах болон хязгаарлагдмал орчинд ажиллах шаардлагыг мөрдөх.
- Гүйцэтгэсэн ажлын тайлан, ашигласан материал болон илэрсэн гэмтлийг бүртгэн тайлагнах
Мэргэжил, ажлын туршлага
- Сантехник, барилгын инженерийн шугам сүлжээ, механикийн засвар үйлчилгээ эсвэл холбогдох мэргэжлийн техник, мэргэжлийн боловсрол эзэмшсэн.
- Үйлдвэр, уул уурхай, барилга байгууламж эсвэл үйлдвэрлэлийн орчинд сантехникчээр хамгийн багадаа 3 жил ажилласан туршлагатай.
- Ус хангамж, ус зайлуулах, бохир усны болон сантехникийн системийн талаар мэдлэгтэй.
- Сантехникийн зураг, схем уншиж ойлгох чадвартай.
- Сантехникийн гар болон цахилгаан багаж хэрэгсэл, хэмжилтийн төхөөрөмж ашиглах чадвартай.
- Урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний талаар мэдлэгтэй.
- Барилгын норм, дүрэм, усны аюулгүй байдал болон ХАБЭА-ны шаардлагын талаар мэдлэгтэй.
- Гэмтлийг оношлох, асуудлыг шийдвэрлэх чадвартай.
- Бие даан болон багаар ажиллах чадвартай
Байршил: Дорноговь 14/14
Нэмэлт хангамжтай
CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.
Иргэний үнэмлэх
Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат
Цээж зураг 1%
Мөн 94970303, 77130303