Ажил үүрэг, хариуцлага:
Засвар үйлчилгээг гүйцэтгэх 50%
• Төхөөрөмж болон системийн хуваарь үзлэг, засвар үйлчилгээг хийх
• Гүйцэтгэсэн засварын бүх ажлыг дараах байдлаар баримтжуулах
• Ажлын захиалгын ажлын картан дээр заагдсан газарт хийгдсэн ажлыг жагсааж бич
• Ажлын захиалгын картан дээр ашигласан бүх эд ангийг жагсааж бич
• Суулгасан эд ангийн сериал дугаарыг бич
• Салгаж авсан эд ангийн сериал дугаарыг бич
• Стандарт ажилд гарсан техникийн; шаардлагатай бол ажлын захиалгын дагуу гүйцэтгэсэн ажил; гарсан техникийн шинэчлэлийг гараар засаж бичих
• Тухайн хэсгийн тоног төхөөрөмжийн стандарт ажлын материалын баримт бичгийг шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх
• Ажлын явцын талаар ахлах ажилтанд мэдэгдэж байх
• Засвар үйлчилгээний болон ашиглалтын бусад ажиллагсадтай хамтран төхөөрөмжинд үнэлгээ, онош тавих
• Засвар үйлчилгээний төслийн төлөвлөгөө, хуваарьт хуралд оролцох
• Гол засвар үйлчилгээний төсөл дууссаны дараах задлан дүгнэлт хийх хуралд оролцох.
• Цацрагийн үүсгүүртэй холбогдсон цахилгаан тоног төхөөрөмж, нарийн хэмжүүрийн детектор бусад тоног төхөөрөмжийн хуваарьт засвар үйлчилгээ (үзлэг шалгалт, солих, цэвэрлэгээ, засвар), калибровка хийх
• Цацрагийн үүсгүүр дээр ажил гүйцэтгэх, шилжүүлэх тохиолдолд цацрагийн үүсгүүрийн тусгаарлалтыг гүйцэтгэнэ
• Цацрагийн аюулгүйн дотоод дүрэм журмыг мөрдөж ажиллана
Хамтын ажиллагаа 10%
• Менежер, Ахлах ажилтан, хамтран ажиллагсад, шууд тайлан, ашиглалт болон ажлын бусад бүлгүүдтэй харилцан ажиллах
• Ажлын бусад бүлгийн гишүүдээс зөв мэдээлэл авах
• Засварын хуваарийн ажлыг төлөвлөж хуваарилахад төлөвлөгчид туслан хамтарч ажиллах
• Төлөвлөгчийг материал болон эд анги захиалахад нь тусалж зохицуулалт хийх
Мэргэшил
Техникийн үйлчилгээ, Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл
Тусгай шаардлага
Цахилгааны ажил хийх зөвшөөрөл эсвэл цахилгаанчны мэргэжлийн үнэмлэхтэй байх.
Ажил амралтын хуваарь: 14/14
Байршил: Уурхайн талбар
Ажиллах хугацаа: 1 жил
Анкет хүлээж авах хугацаа: 2023.02.27-ны өдрийг дуустал
CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.
• Иргэний үнэмлэх
• Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат
• Цээж зураг 1%
Мөн 77130303, 85840303 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.