Өгөгдлийн менежментийн ахлах зөвлөх
2023-12-12
Ажил үүрэг, хариуцлага:
- Нийт компанийн үйл ажиллагаанд өгөгдлийн засаглалын тогтолцоо, стандартуудыг сонгож, хэрэгжүүлж, мэдээллийн хөрөнгийг сайтар удирдан зохицуулж, нэгтгэж байгаа эсэхийг магадлах, сайжруулахад дэмжлэг үзүүлэх
- Өгөгдлийн менежментийн чанарын гүйцэтгэлийг хангалттай түвшинд удирдахад чиглэсэн эрсдлийг бууруулж, урт хугацаанд тогтвортой оршин тогтнох менежментийн хэрэглэгдэхүүн, үндэс суурь, тогтсон зарчим, хандлагыг цогцлооход мэргэжлийн түвшинд дэмжлэг үзүүлэн ажиллах
- Сонгосон өгөгдлийн менежментийн арга хэрэгсэл, өгөгдлийн менежментийн тогтолцоог үйл ажиллагаанд нэвтрүүлэх, өгөгдлийн удирдлагын тогтолцооны бүхий л үе шатуудад оролцогч талуудад өгөгдлийн менежментийн ач холбогдолын талаар тогтсон ойлголт, зан төлөвийг суулгахад зориулан өөрчлөлтийн менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хөгжүүлэх хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг удирдаж хэрэгжүүлэх
- Өгөгдлийн менежментийг хэрэгжүүлэх арга хэрэгслийг баталгаажуулах, шалгах зорилгоор хийгдэх ажлыг тодорхойлох, эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх
- Компанийн үйл ажиллгааны бүхий л тоон өгөгдүүдийн хувьд өгөгдлийн удирдлагын гүйцэтгэлийн түвшинг үнэлэх, тодорхой нэг хүрээг сонгож эхний төслийг хэрэгжүүлэх ажлын удирдан явуулах
- Хэрэгжүүлсэн эхний төслийн үр дүнг шалгах, өгөгдлийн менежментийн сонгосон арга хэрэгслийн нөлөө, үнэ цэнийг үнэлэх
- Төслийн үр дүнд үндэслэн өгөгдлийн менежментийн арга хэрэгсэл, өөрчлөлтийн менежментийн төлөвлөгөө, Компанийн өгөгдлийн онцлог шинж чанар, соёл, тулгамдаад байгаа асуудал зэрэгт нийцсэн уян хатан өгөгдлийн менежментийн арга хэрэгсэл, тогтолцоо, ажиллах зарчмыг тодорхойлох, шинэчлэх ажлыг удирдаж хэрэгжүүлэх
- Өгөгдлийн менежментийн арга хэрэгсэл, тогтолцоог компанийн үйл ажиллагааны нийт өгөгдөл болон илүү өргөн хүрээнд хөгжүүлэх, хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулахад зөвлөн чиглүүлэх
- Өгөгдлийн менежментийн тогтолцоонд оролцогч үндсэн багуудын хоорондын уялдаа холбоо, оролцоо, хамтын ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх
Шаардлага:
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
- Төслийн удирдлага, өгөгдлийн шинжилгээний чиглэлээр 5-с дээш жил ажилласан туршлагатай байх
Гэрээний хугацаа: 8 сар
Байршил: UB, 5/2
📩 CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.
• Иргэний үнэмлэх
• Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат
• Цээж зураг 1%
📞 Мөн 77130303, 85840303 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.