Засварчин ажилд авна.
          
          
                        
            2023-09-18
                      
  
      
 
 
   
  
  
  
  
  
  
            
            
            
            
            
            
            
                
                
                
            
            
            
            
            
            
            
          
          
          
          
          
          
          
        
        Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэн таныг ажлын байранд урьж байна.
Үндсэн ажил үүрэг:
Засварын ажил гүйцэтгэх тал дээр:
- Тоног төхөөрөмжийн хуваарьт үзлэг болон засвар үйлчилгээг хийх
 - Засвар хийгдэж буй бүх ажлууд дараах байдлаар явагдаж байгаа эсэхийг нягталж
 - Ажлын захиалгын картан дээр хийгдсэн бүх ажлыг үнэн зөв бичиж тэмдэглэдэг байх, тухайн тоног төхөөрөмжийн дугаар  болон байрлалыг мөн бичдэг байх
 - Ажлын захиалгын картан дээр ашигласан бүх эд ангийг бичдэг байх
 - Шинээр суулгасан эд ангийн сериал дугаарыг бичдэг байх
 - Салгаж авсан эд ангийн сериал дугаарыг бичдэг байх
 - Стандарт ажлын журамд нэмэлтээр тусгагдах шаардлагатай техникийн шинэчлэлийг гараар засаж бичдэг байх
 - Хариуцсан хэсгийн тоног төхөөрөмжүүдийнхээ сэлбэг хэрэгсэлийн систем дээр шинэчлэх ажилд дэмжлэг үзүүлдэг байх
 - Ажлын явцын талаар ахлах ажилтандаа мэдээлдэг байх
 - Засвар үйлчилгээний болон ашиглалтын багийн бусад ажиллагсад тоног төхөөрөмж дээр оношилгоо хийхэд хамтран тусалдаг байх
 - Засвар үйлчилгээний төлөвлөлтийн болон төлөвлөгөөний хуралд оролцдог байх
 - Их засвар ажлын дараах дүгнэлт хийх хуралд оролцдог байх
 
Харилцаа холбоо болон хамтран ажиллах тал дээр:
- Менежер, Ахлах Мэргэжилтэн , бусад хамтран ажиллагсад, ашиглалт болон ажлын бусад бүлгүүдтэй харилцан ажилладаг байх
 - Ажлын бусад бүлгийн гишүүдээс зөв мэдээлэл авдаг байх
 - Засварын хуваарийн ажлыг төлөвлөж хуваарилахад төлөвлөгчид туслан хамтарч ажилладаг байх
 - Төлөвлөгчийг материал болон эд анги захиалахад нь тусалдаг байх
 - Төлөвлөгөөт бус ажлын захиалга дээр нэмэлт мэдээлэл болон өөрийн санал зөвлөгөөг төлөвлөгчид мэдээлж тусалдаг байх
 
Шаардлага:
- Дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг зохих сургууль, сургалтын хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх.
 - Техникийн үйлчилгээ, Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
 - Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
 
Гэрээний хугацаа: 1 жил
CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.
• Иргэний үнэмлэх
• Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат
• Цээж зураг 1%
Мөн 77130303, 85840303 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.