Краны шалгагч ажилд авна.
2025-08-05
Ажил үүрэг хариуцлага:
- Үйлдвэрлэлийн үеийн болон барилгажилт өөрчлөлт шинэчлэлтийн төслүүдэд эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг хариуцан ажилчид, ЭМАА-ны баг хамт олонтой хамтран ажиллах
- Өөрийн хариуцсан хэсэгт ХХК-ын аюулгүй ажиллагаа, ажлын байрны эрүүл ахуйн стандарт, бусад холбогдох дүрэм журам хэрэгжихэд аудит, хяналт шалгалт зэрэг шаардлагатай арга хэмжээг боловсруулах
- Осол зөрчилийн шалтгааныг илрүүлэх шалгалтын багт тусламж дэмжлэг үзүүлэх
- Уурхайн ажилчдад тохиох аливаа эрсдэлээс сэргийлэхийн тулд Эрсдэлийн үнэлгээг хийх/ ажилд туслах
- Аюулгүй ажилгааны гүйцэтгэлд үнэлэлт дүгнэлт хийн үүн дээр үндэслэн нийт ажилчид болон удирдлагуудад аюулгүй ажилгааны гүйцэтгэлийн чиглэлийн талаар мэдээлэл өгөх
- Аюулгүй ажилгааны аливаа ажилгаанд оролцож сургалт явуулах
- Нийт хамт олонтой найрсаг уялдаа холбоотой ажиллах чадвартай байх
- Өргөх байгууламж
- Өргөх байгууламжтай холбоотой хууль,дүрэм болон заавал мөрдөх стандартуудыг дагаж мөрдөнө.
- Краны аюулгүй ажиллагааны координатор/байцаагч нь удирдлагийн томилсон, Улсын шалгалт үзлэг хийх эрх бүхий этгээд байна.
- Краны бүрэн байдлыг хангах үүрэг бүхий ажилтантай хамтран техникийн тодорхойлох хуудсанд албан ёсны акт, репортыг хадгална.
- Дүрэм журам зөрчихөөс сэргийлэх арга хэмжээг хянаж, аюулгүй ажиллагаа, техникийн нөхцөл, багаж хэрэгсэл, угралт, өргөлтийн төхөөрөмжүүдэд үзлэг шалгалт хийнэ.
- Улсын Мэргэжилийн хяналтын газраас авсан зөвшөөрлийн хугацаанд хяналт тавьж,өргөх техникт ажил гүйцэтгэх зөвшөөрөл олгох үүрэг хүлээнэ.
- Засвар, үйлчилгээний ажилчдын ажилд тогтмол хяналт тавьж холбогдох дүрэм журамд нийцүүлэн ажиллаж байгаа эсэхийг шалгана.
- С6 стандарт, Монгол Улсын хуулийн дагуу өргөх машиныг ажилуулж байгаа ажилтан, техникийн бүрэн байдлыг хариуцсан ажилтныг хянан ажиллана.
- Холбогдох бүх зөвшөөрөл, лиценцийг шалгаж, зөвшөөрөл авах шаардлагатай тохиолдолд хүмүүст зохих зааварчилгаа өгнө.
- Өргөлтийн төхөөрөмжүүд зориулалтын загвар, технологийн хэрэгцээний дагуу ашиглагдаж байгаа эсэхийг шалгана.
- С6 стандарт, Монгол Улсын хуулийн дагуу эрчим хүчний шугам, өргөгч цамхагын ойролцоо ажил үүргээ гүйцэтгэх ажилчдын аюулгүй байдал, зөвшөөрлийн систем хангагдаж ажиллахад хариуцлагатай байх
- Ажил үүрэг гүйцэтгэж байхад ямар нэгэн зөрчил дутагдал, гэмтэл гарвал нэн даруй ажлыг зогсоож засвар үйлчилгээг хийлгэх
- Гэмтэл, зөрчил гарсан даруйд түүнийг засаж залруулхад шаардлагтай ажил, гүйцэтгэж дууссан байх огноо бүхий мэдээг удирдах ажилтануудад хүргүүлэх
- Засвар үйлчилгээ болон бусад ажиллагаа зохих журмын дагуу хийгдаж байгаад хяналт тавих
- С6 стандарт, Монгол Улсын хуулийн дагуу өргөх төхөөрөмжийн ерөнхий ажиллах горим, угсралтын төхөөрөмжийг солих, сэлбэг багаж, холбогдох бичиг баримтын бүрэн байдал, ажилтан, операторуудад ерөнхий мэдлэгийн тест авсан баримт зэргийг хариуцна.
- Ажил эхлэхээс өмнө ээлжинд гарч байгаа ажилтнуудад сургалт зохион байгуулж байх журмыг боловсруулах
- Краны операторуудыг зөвшөөрөлгүйгээр өөр кран дээр ажиллахыг хориглох бөгөөд С6 стандарт болон Монгол улсын хуулинд нийцүүлэн өөр ажлын байранд томилно.
- Хэрэв краны оператор өөр төрлийн кран дээр ажиллах шаардлага гарвал тухайн ажилтанд краны ерөнхий зохион байгуулалт, техникийн онцлог зүйлийг танилцуулж, дадлага хийх боломжийг олгож, эцэст нь хангалттай суралцсан эсэхийг тестээр шалгана.
- С6 стандарт болон Монгол Улсын хуулийн дагуу Улсын байцаагчийн явуулах краны техникийн үзлэгт оролцоно.
- С6 стандарт болон Монгол Улсын хуульд нийцүүлэн краны үзлэг шалгалтанд бэлдэнэ.
- Краны сериал дугаар, даацын хэмжээ, үзлэг шалгалт хийх огноо болон анхааруулах сэрэмжлүүлгийг ил наана.
- Краны аюулгүй ажиллагааны байцаагч нь үйлчилгээний болон цахилгаа асуудал хариуцсан ажилтнуудад аюулын эрсдэл, техникийг зөв зогсоолд зогсоох, засвар үйлчилгээний талаар системтэй аюулгүй ажилгааны зааварчилгааг өгөх
- Ямар нэгэн осол, зөрчил гарвал шуурай арга хэмжээг цаг тухайд авах
- Засвар үйлчилгээг хуваарийн дагуу хийж гүйцэтгэх
- Өргөх машин, механизмд нэн яаралтай засвар үйлчилгээ шаардлагатай үед удирдах ажилтанд мэдээлэх
- Бусад үүрэг даалгаварыг хүсэлтийн дагуу гүйцэтгэх
Шаардлага:
- Механикинженерийн баклавр болон түүнээс дээш
- Үйлдвэрлэлийн механикжуулалт
- Уул уурхайд хамгийн багадаа 2 жил өргөх байгууламжуудын засвар үйлчилгээ,үйл ажиллагаа болон хяналтын чиглэлээр ажиллcан туршлагатай.
- МХЕГ-аас олгогдсон эрх бүхий кранаар ачаа шилжүүлэх үеийн АА хариуцагч үнэмлэх
Гэрээний хугацаа: 1 жил
Байршил: Site 14/14
CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.
Иргэний үнэмлэх
Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат
Цээж зураг 1%
Мөн 77130303, 94970303, 85840303 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.