• Youtube
  • Instagram


Хөдөлгөөнт хүнд машин механизмын оператор ажилд авна.





Чиг үүрэг: 

  • Аюулгүй ажиллагааны дүрэм журмын дагуу аюулгүй ажиллагааг хангаж, хүнд машин механизмыг үр дүнтэй, ашигтай байдлаар ашиглан ажиллуулах. 
  • Өдөр тутмын аюулгүй ажиллагаа болон засвар үйлчилгээний хяналтыг сахин биелүүлэх. 
  • Тогтоосон журам, шаардлагын дагуу машин механизм, тоног төхөөрөмжийг аюулгүй, найдвартай унтраасан эсэхийг шалгах. Шаардлагатай үед болон тогтоосон хуваарийн дагуу тоног төхөөрөмж, машин механизмыг цэвэрлэж эзний сэтгэлээр хандан
  • Газар шорооны хүнд машин механизм, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийх хэрэгцээ шаардлагын талаар удирдлагадаа мэдэгдэж гүйцэтгэлд хяналт тавих. 
  • Өдөр бүр ажлын байрандаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг дагаж мөрдөн ажиллах, хэвшүүлэх. 
  • Хүнд машин механизмын оператор нь дараах асуудлуудыг илрүүлэх, таньж мэдэх, урьдчилан харах чадвартай байх, энэ талаар шууд удирдлагадаа мэдэгдэнэ. Ажлын аюултай орчин, нөхцөл, aюултай, эвдрэл гэмтэлтэй тоног төхөөрөмж, Уурхайн үйл ажиллагаатай холбоотой байгаль орчны асуудлууд. 
  • Аюултай эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхэд ажлаа зогсоож тусламж хүсэх алхмыг заавал хэрэгжүүлэх. 
  • Ажил үүргээ гүйцэтгэхдээ удирдах ажилтаны шийдвэр зааврын дагуу ажиллах. 
  • Ээлж эхлэх хурал бүрд оролцож, ажил үргэлжлэх цагийн хуваарийг бүрэн баримтлан ажиллах. 
  • Ажлын байрны сайжруулалтыг эрэлхийлж бодитоор хэрэгжүүлэх идэвх санаачлага гаргах. 
  • Бусадтай хүндэтгэлтэй харьцах, багаар ажиллах чадвар болон  бидний ажлын арга барилд тусгаснаар хувийн зан хандлагыг суулгах. 
  • Төлөвлөгөөт ажлын гүйцэтгэлийг хангаж ажиллах ур чадварыг эзэмших. 
  • Газар шорооны ажилд ашиглагддаг бүх төрлийн хөдөлгөөнт тоног төхөөрөмжүүдийг ажиллуулах ур чадварыг эзэмших. Хийж гүйцэтгэх ажлын цар хүрээ, бизнесийн ач холбогдлыг ойлгож аюулгүйгээр ажлыг гүйцэтгэх. 
  • Ажлын зөвшөөрлүүдийг бүрэн баталгаажуулсны дараа ажлаа эхлүүлэх. 
  • Ажлын байран дээр хөгжих, сайжрах, ур чадвараа хөгжүүлэн, идэвхи санаачлагатай ажиллах. 

Шаардлага: 

  • Боловсролын зэрэг, диплом шаардахгүй
  • Хийх ажлын чиг үүрэгт хамаарах мэрэгшлийн чиглэл
  • Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Хүнд машин механизм жолоодох эрхтэй байх.

Гэрээний хугацаа: 1 жил

Байршил: On-Site

CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.

• Иргэний үнэмлэх

• Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат

• Цээж зураг 1%

Мөн 77130303, 94930303, 85840303 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. 


-->

НИЙТ ЗУРГИЙН ТОО: 0