• Youtube
  • Instagram


Гүний уурхайн Геологич ажилд авна





Ажил үүрэг:

• Өдөр тутмын далд уурхайн геологийн ажил үүргүүдийг гүйцэтгэнэ. Үүнд:

- Хананы геологийн зураглал хийх, дээжлэлт хийх

- Чөмгөн дээжний бичиглэл

- Өндөр эрсдэлтэй олборлотын хэсгүүдийг таньж илрүүлэхэд туслалцаа үзүүлэн тэдгээрийг ахлагчдаа нэн даруй мэдээлэх

- Олборлолтын үед хаягдал ба хүдэрийг ялган тээвэрлэлтийн явцад хүдэр ба хаягдал холилдохгүй байх хяналтыг бий болгох

- Геологийн үнэн зөв мэдээлэл бүрдүүлэх, үүнд дараах болон бусад зүйлс орно: гүний уурхайн зураглал, чөмгөн дээжийн бичиглэл, түвшний план зургийн шинэчлэл, тайлал, өгөгдөл оруулах ажлууд

- Уулын ажлын болон өрөмдлөгийн ажлын төлөвлөлтөд оролцох

- Тухай бүрд дотоод болон гадаад (жишээ нь, засгийн газрын тайлан) хэрэгцээнд ашиглагдах геологийн холбогдолтой уул уурхайн үйл ажиллагааны тайланг бусадтай хамтран гаргах

- Уурхайн геологийн талаарх ойлголтыг тодорхой болгох, үүнд түвшний план зургийг тогтмол шинэчлэх болон бусад ажлууд орно

• Уурхайн геологийн мэдээлэл, баримт бичгийг нөөцийн ашиглалтын явцад зөв удирдаж,системтэй мэдлэг бий болгон, хамгийн шинэчилсэн бөгөөд бүрэн хувилбарыг нээлттэй бөгөөд найдвартай дэд бүтцэд хадгалах

• Геологи, уурхайн олборлолт болон металлургийн багуудтай хамтран ажиллаж нөөцийн харьцуулалттай холбоотой асуудлуудыг (жишээ нь, загварчилсан агуулга болон метал авалтыг бодит агуулга болон метал авалттай харьцуулах гэх мэт) шийдвэрлэхэд оролцох

• Дээжний төлөөллийн судалгааг (heterogeneity) үе үе хийж гүйцэтгэн дээжлэлтийн тохиромжтой аргачлал болон дээжийн жин хэмжээг тодорхойлоход оролцох

• Өөрийн туршлага болон бусдаас суралцах боломжуудыг ашиглан ажлын тэргүүн туршлагуудыг олж таних, тэдгээр тэргүүн туршлагуудыг ажилдаа нэвтрүүлэх талаар төлөвлөгөө боловсруулах

• ЭМААБО-ны холбоотой аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, өөртөө болон бусдад эерэг зан ухамсарыг хөгжүүлэн дэмжиж тогтсон стандартуудыг хээрэгжүүлэх

Ажлын тэргүүн туршлагуудыг түгээн дэлгэрүүлэх, үр ашигтайгаар нэвтрүүлэхийн тулд өөрийн баг болон удирдлагатайгаа хамтран ажиллах

Мэргэжлийн өндөр ур чадвар, бизнесийн ёс зүйг мөрдөн ажиллах

 

Мэргэжлийн боловсрол

Академик их сургууль эсвэл коллежийн дипломтой, шаардлага хангахуйц зэрэгтэй байх

 

Мэргэшил

Геологи, Геологийн Инженерчлэлийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх

 

Туршлага

3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх

 

Тусгай шаардлага

Гүний уурхайн орчинд ажиллах бие бялдар, сэтгэл санааны бүрэн чадамжтай байх

Ажил амралтын хуваарь: 14/14

Ажиллах хугацаа: 1 жил

Байршил: Хээрийн нөхцөлд

 

CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.

• Иргэний үнэмлэх

• Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат

• Цээж зураг 1%

Мөн 77130303, 99099165 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.