• Youtube
  • Instagram


Уул уурхайн компанид Техникч ажилд авна. /Өмнөговийн иргэн бол давуу тал болно/





Ажил үүрэг, хариуцлага

• Системийн эд ангиуд, мөн системийн ашиглалтад оруулахаас өмнө бэлтгэх дэд бүтцийн суурилуулалтын зураг болон схемүүдийг хянах болон эцэслэхэд оролцох

• Уул уурхайн өөрөө буулгагч машинуудад "Машины Удирдлагын Контроллер"-ыг суулгах, ашиглалтад оруулахад үйлдвэрлэгчийн багийг дэмжих

• Төслийн даалгаваруудыг гүйцэтгэх, явцын мэдээллийг төслийн хамааралтай талуудад уламжлах

• Төслийн хэрэгжилтийн үйл явцын мэдээллийг төслийн хамааралтай талуудад уламжлах

• Системийн программ хангамжийн тавил болон тохиргооны ажлыг төлөвлөх, хуваарьт оруулах, гүйцэтгэх

• Системийн эд ангиудыг суурилуулах, ашиглалтад оруулах ажлыг төлөвлөх, хуваарьт оруулах, гүйцэтгэх

• Системийн доголдолыг оношлох, эд ангиудад шаардлагатай үзлэг болон үйлчилгээ хийх, эд ангиудыг засварлах болон шинэчлэх, засварын мэдээ болон тэмдэглэлийг хөтлөх

• Системийн доголдол болон гэмтэлтэй холбоотой техникийн шинжилгээ хийх, тайлан мэдээлэл боловсруулахад оролцох

• Системийн ажиллагааг төлөвлөгөө, протоколын дагуу баталгаажуулахад оролцох

• Системийн тайлан ба мэдээллийг хянах, системийн ажиллагааг тогтвортой хянах

• Системийн найдвартай байдал, ажиллагаа болон чадамжийн талаарх техникийн шинжилгээ хийх, тайлан боловсруулахад оролцох

• Системийн найдвартай байдал, ажиллагаа болон чадамжийн талаарх санал зөвлөмж өгөх ба цуглуулах

Мэргэжлийн боловсрол

Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.

Мэргэшил

Автоматжуулалт, электроникс, уул уурхай тоног төхөөрөмжийн цахилгаан, мэдээлэл технологийн инженерчлэл - техник хангамжийн чиглэл.

Туршлага

Тус чиглэлийн мэргэжлийг эзэмшиж, 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж, ажлын туршлага хуримтлуулсан бол давуу тал болно.

Ажил амралтын хуваарь: 14/14

Байршил: Хээрийн нөхцөлд

Ажлын нөхцөл: Хэвийн

Ажиллах хугацаа: 3 сар

Анкет хүлээж авах хугацаа: 2022.12.14-ний өдрийг дуустал

CV-ийг info@caml.mn хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.

• Иргэний үнэмлэх

• Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат

• Цээж зураг 1%

Мөн 77130303, 85840303 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.