• Youtube
  • Instagram


Нийгэм, жендэрийн менежер ажилд авна.





Нийгэм, жендэрийн менежер ажилд авна.

 

Хийж гүйцэтгэх ажил 

 • Нийгэм, жендэрийн талаар дэвшүүлэн тавьсан төслийн зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, төслийн удирдлага болон инженерийн хяналтын багт тайлагнах;

 • Барилгын ажилчдын нийгмийн нөхцөл, хүүхдийн болон худалдаалагдсан хөдөлмөр, ажлын байрны дарамт, үүний дотор бэлгийн дарамтыг үл тэвчих бодлогын хэрэгжилтэд хяналт тавих; 

• Төслийн нөлөөлөлд өртөж буй Биокомбинат, Шувуун фабрик орчмын орон нутгийн иргэд болон нутгийн захиргааны байгууллагуудтай холбоо тогтоож, хамтран ажиллах;

 • Төслийн үйл ажиллагаатай холбоотойгоор орон нутгийн иргэд болон барилгын ажилчдаас гаргасан санал гомдлыг хүлээн авч Баран Группын холбогдох ажилтнууд, удирдлагуудаар шийдвэрлүүлэх. 

 

Ажлын байранд тавигдах шаардлага 

• Нийгмийн ажилтан, жендэр судлал, нийгмийн ухааны чиглэлээр их, дээд сургууль төгссөн байх. 

• 3 жилийн ажлын туршлага, үүний дотор дэд бүтцийн төслийн нийгмийн гүйцэтгэл, жендэр, нийгмийн хамгааллын чиглэлээр ажилласан бол давуу тал болно.

 • Ажлын түвшний англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх.

 • Орон нутгийн түвшинд, барилга угсралтын талбайд ажиллах сонирхолтой байх.

 

CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.

• Иргэний үнэмлэх

• Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат

• Цээж зураг 1%

Холбогдох утас: 77130303, 85840303