Засварчин ажилд авна
2024-05-13
Өмнөговь аймгийн иргэн таныг ажлын байранд урьж байна.
Ажил үүрэг, хариуцлага:
- Засвар үйлчилгээ ажлыг хийх.,
- Алдаа догогдлыг багасгаж, арилгаж үйл ажиллагааг дэмжин, ажлын удирдлагын дүн шинжилгээ хийн, хөрөнгийн тактик боловсруулахад хувь нэмэр оруулах,
- Ажлыг зохих удирдамжийн ажлын заавар зөвлгөний дагуу хийгдэж байгаа эсэхийг хянах,
- Засврын ажил дууссаны дараах тоног төхөөрөмж ашиглалтанд бэлтгэж, цэвэрлэгээг хийх.,
- Долоо хоног, өдөр тутмын төлөвлөгдсөн болон төлөвлөгдөөгүй ажлыг хэрэгжүүлэх, гүйцэтгэх,
- Төлөвлөсөн ажлыг үр дүнтэй гүйцэтгэх үүднээс хамтран ажиллагсад болон бусад ажилчидтай нягт уялдаатай ажиллах,
- Ажил үүргийг гүйцэтгэхэд юу шаардагдах, хэрхэн гүйцэтгэх зэргийг урьдчилан харах, гүйцэтгэх дарааллыг тодорхойлж нөөц, бололцоог үр дүнтэй зарцуулж ажлыг цаг тухайд нь гүйцэтгэх,
- Ажилласан цаг, ажлыг хийж дуусгасан тухай тэмдэглэлийг ахлах ажилтанд мэдэгдэж бүртгүүлэх, ажлын гүйцэтгэлийн картуудыг бөглөж хөтлөж байх,
- Чанарын баталгааны тухай ойлголттой, юунаас шалтгаалж эрсдэл гарах, хэвийн үйл ажиллагаанд доголдол гарах, аюул учир мэдэх талаар мэддэг байх, бүтээгдэхүүний анхдагч үйлдвэрлэгч (БАҮ)-ийн үзүүлэлтүүдийн талаар ойлголттой,
- Сэлбэг хэрэгслийн ашиглагдах хугацаа тэдгээрт хийх үйлчилгээний мөчлөгийг мэддэг, энэ тухай бусаддаа таниулдаг байх, ашиглагдах хугацааг мэдэх боломжгүй тохиолдолд гэмтлийг хэрхэн олж тогтоохыг мэддэг байх.
ЭМААБО
- Хэлтэс дотор явагдаж дууссан бүх ажил тухайн хамааралтай дүрэм журам, зохицуулалтын дагуу явагдаж дууссан эсэхийг нягталж, байнга дагаж мөрдөх;
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа болон байгаль орчны шаардлагатай хурлуудад оролцон тэр хурлаас гарсан мэдээллийг өдөр тутмын ажил эхлэхийн өмнөх хурал дээр танилцуулж, хүмүүстээ хүргэн улмаар тухайн ажилтны болон багийн аюулгүй ажиллагааг дэмжин ажиллах;
- ЭМААБО-ны стандарт болон журмын хүрээнд өөрт оногдсон үүрэг даалгаврын дагуу ажлыг удирдан зохион байгуулахын сацуу аюулгүй ажиллагааны соёлыг хэвшүүлэх өөрийн зүгээс хувь нэмэрээ оруулж байх;
- ЭМААБО-ны стандарт, дүрэм журмуудын хүрээнд тэдгээрийн үнэ цэнэ, арга барил үргэлж бидний ажилд тусгагдаж, илэрхийлэгдэж байгаа эсэх дээр анхаарал тавин ажиллах;
- Хийгдэж буй бүх ажил дээрээ аюулгүй ажиллагааны зааварчилгааг дагаж мөрдөх;
- Уурхайн талбарт ХХХ шаардлагатай бүх л газруудад очиж ажиллахдаа тухайн хэсэгт хэрэглэх ёстой бүх ХХХ-г өмсөж ажил үүргээ явуулах. Үүнд: Хамгаалалтын малгай, сонсголын хамгаалалт, хамгаалалтын шил, гутал, шаардлагатай бол амьсгалын баг, резинтэй төмөр хамгаалалттай гутал, нэмэлт хувцас мөн бусад хэрэгслүүд орж болно;
- Хамт ажиллаж буй багийнхаа бүх гишүүдийн аюулгүй байдал болон хийж буй ажлын аюул эрсдэлүүд тодорхойлогдсон, хяналтын арга хэмжээ авагдсан эсэхийг нягталж байх;
Ажлын гүйцэтгэл
- Хийгдэж буй бүх л ажил Рио Тинто-ийн стандарт, дүрэм журмын дагуу явагдаж байгаа эсэхэд анхаарч ажиллах;
- Уурхайн талбар дээр болон уурхайн гадна бүх төрлийн Оюу Толгой болон Гэрээт компанийн тоног төхөөрөмж дээр цэвэрлэгээ, тосолгоо, үзлэг шалгалт болон гэнэтийн эвдрэлийн засвар гэх мэт хуваарьт болон хуваарьт бус засвар үйлчилгээг чанартай, төлөвлөсөн хугацааны дагуу үр бүтээмжтэй мэргэжлийн төвшинд хийж гүйцэтгэх;
- Механикийн оношлогоо, засвар үйлчилгээ, угсралт, тест гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэх;
- Шаардлагатай үед Тоног төхөөрөмжийн засварын талаар шийдвэр гаргаж, хэзээ хийх талаар чухалчилж чаддаг байх;
- Ажлын байрны үзлэг шалгалтыг тогтмол хийж ажлын орчныг цэвэр, аюулгүй байлган, ажлын захиалгуудаа зөв зохистой авч явах;
- Хүлээн авсан ажлын захиалгын хуудаснуудаа ажил дууссаны дараа бүрэн бөглөж, хүлээлгэн өгөх; засвартай холбоотой бүх бичиг баримтыг эмх цэгцтэй, журмын дагуу хөтөлж ажиллах;
- Ажлын захиалгын хуудсан дээрээ хийсэн ажлуудаа бүгдийг нь жагсаан бичих;
- Бүх ажлын захиалгын хуудсан дээрээ ашигласан сэлбэг хэрэгслийнхээ жагсаалтыг бичиж оруулах;
- Суурилуулсан бүх сэлбэг хэрэгслийнхээ сериал дугаарыг бичиж оруулах;
- Эд ангиас авсан сэлбэгийн сериал дугаарыг бичих;
- Стандарт Ажлын Журам
- Механикийн ажил үүрэг нь хэрэгтэй үед илүү цагаар ажиллахыг шаардана;
- Тухайн засвар үйлчилгээтэй холбоотой хуваарь гаргах болон төлөвлөлтийн ажилд шаардлагатай сэлбэг хэрэгсэл, материалын талаар төлөвлөлтийн багтай хамтарч ажиллах, тэдэнд туслах;
- Өндөрт эсвэл хязгаарлагдмал орчинд орж ажиллах, халуун хэмийн ажил хийх болон бусад эрсдэлтэй ажлуудыг хийж гүйцэтгэх;
- Үйлдвэрлэлийн ямар ч байрлалд очин ажил гүйцэтгэж болно. Тухайн ажлын талбараас шалтгаалж орчны нөхцөл халуун, хүйтэн, бохир, нойтон, дуу чимээ ихтэй байх боломжтой.
- Бензин болон дизель хөдөлгүүрт тоног төхөөрөмж дээр үзлэг шалгалт хийн тухайн тоног төхөөрөмжийн доголдол юу болох, засвар шаардагдах эсэхийг тодорхойлох;
- Хадгалалт хийж байгаа байгууламж дээр бохирдлын хяналтын тоног төхөөрөмжийг ажиглах;
- Уг ажил үүргийг гүйцэтгэж байхдаа, ажилтан нь босох, суух хөдөлгөөн хийх, гар ажиллагаа, шатаар өгсөх болон буух үйлдлүүд, өргөгдсөн ажлын тавцан дээр ажиллах, ярих, сонсох, харах мөн хязгаарлагдмал орчинд ажиллах шаардлагатай болно;
- Сэрээт өргүүр, кран, бусад бүх л хөдөлгөөнт тоног төхөөрөмжийг жолоодож болно;
- Тухайн өдрийн ажлын хуваарьт ороогүй буюу ахлах ажилтны хуваарилаагүй ажлыг дур мэдэн гүйцэтгэхгүй байх;
- Ямарваа нэгэн нэмэлт ажил гүйцэтгэх шаардлагатай болсон тохиолдолд ахлах ажилтандаа мэдэгдэж, зөвшөөрөл авах;
- Ямарваа нэгэн шаардлагатай нэмэлт ажил гүйцэтгэхийн өмнө ААДШ болон НЭҮ хуудас бөглөх;
Манлайлал
- Сэлбэг захиалахад ахлах ажилтанд дэмжлэг үзүүлж ажиллах;
- Шаардлагатай үед сэлбэгийн зохицуулагч, багийн ахлагч, багажны нярав гэх мэт ажил үүргийг орлон гүйцэтгэж, түр ажилчид болон гэрээт ажилчдыг удирдан зохион байгуулах, тэд нарын ажилд хяналт тавих;
- Ажлын хандлага, гүйцэтгэл дээрээ өөрийгөө хөгжүүлэн, механик гэдэг үүрэг хариуцлагаа ухамсарлаж байх;
- Бусад багийн гишүүддээ зааж сурган, өөрийн манлайллын ур чадвараас хуваалцах;
- Механик засварын хэлтсийн бүх харилцагч талуудтай харилцан, хамтран ажиллах;
- Засварын багийнхаа хүмүүсийг сургах, бусдын хийсэн ажлын дүгнэлтэнд оролцон туслах, тулгараад байгаа ажлын асуудлуудыг шийдвэрлэх, ажлын бусад асуултуудад хариулт өгөх, багийн чадвар дутмаг ажилчдад заавар зөвлөгөө өгөх, тэдэнд сургалт орох;
- АСЖ-г шинэчлэх болон үүнтэй холбоотой сайжруулалт хийх;
- Аюулгүй ажиллагаа болон бизнессийн сайжруулалттай холбоотой самбар г.м зэргийг хийж, зохицуулах;
Харилцаа
- Ахлах мэргэжилтнүүд, хамтран ажиллагсад, шууд удирдлага, үйлдвэрлэлийн хэсгүүд, гэрээт компаниуд бусад ажлын хэсгүүдтэй маш сайн холбоотой ажиллах;
- Компанийн хэмжээнд өөрчлөгдөж буй бизнесийн хэрэгцээ шаардлагыг бий болгох зорилтын дагуу хэрэгжиж буй үйл ажиллагааг дэмжин ажиллах;
- Ажлын Менежментийн сайжруулалтанд санал бодлоо оруулж байх;
- Үйлчлүүлэгчид үзүүлж болох хамгийн боломжит сайн үйлчилгээг бий болгоход нөлөөлөх ажлын явц болон сайжруулалтын саналыг Ахлах мэргэжилтэнд танилцуулж цаашдаа хэрэгжиж болох эсэх дээр дүгнэлт гаргуулах;
- Олон ажлыг зэрэг амжуулах, цагийг зөв зохистой ашиглах ур чадвартай байх;
- Ажлын ачааллаа зөв зохицуулж чаддаг байх;
- Хувь хүний болон байгууллагын дэвшүүлсэн зорилтонд хүрэхийн төлөө хувь хүн талаасаа зөв зохион байгуулалттай байх;
- Баг дотроо ажлын зөв, эерэг хандлагыг бүрдүүлж ажиллах ур чадвартай байх;
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны хэвшил, арга барилууд, 5S болон бусад журмыг даган мөрдөх;
Шаардлага:
- Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт, техникийн их дээд сургуульд (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
- Засварын механик, Механик Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
- 2-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
Гэрээний хугацаа: 1 жил
Байршил: On-Site
📩 CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.
• Иргэний үнэмлэх
• Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат
• Цээж зураг 1%
📞 Мөн 77130303, 94930303, 85840303 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
-->
НИЙТ ЗУРГИЙН ТОО: 0