• Youtube
  • Instagram


Чанарын Мэргэжилтэн ажилд авна.





Гүйцэтгэх үүрэг

  • Төлөвлөгөөт зогсолтын засварын ажлыг төлөвлөх, ажлын багц материал боловсруулах.
  • Засварын ажлын журам, аюулгүй ажиллагааны заавар, LOTO, ажлын зөвшөөрлийг боловсруулах.
  • Шаардлагатай сэлбэг, тусгай багаж, өргөх хэрэгсэл болон хүний нөөцийг тодорхойлох.
  • Хуучирсан болон гэмтэлтэй тоног төхөөрөмжийг шинэчлэх техникийн судалгаа хийх.
  • Засвар үйлчилгээ хийхэд илүү хялбар болгох инженерийн өөрчлөлтийн санал боловсруулах.
  • Шинэ тоног төхөөрөмжийн засварын үнэлгээнд оролцох.
  • Эвдрэл болон төлөвлөгөөт зогсолтын дараах туршлагын дүн шинжилгээ (REX) хийх.
  • Засвар үйлчилгээний KPI боловсруулж хянах.
  • Засвар үйлчилгээний аргачлалууд болох 5S, TPM, SMED-ийг хэрэгжүүлэх.
  • Давтагддаг болон ноцтой эвдрэл дээр Root Cause Analysis (RCA) хийх.
  • Failure Mode and Effects Analysis (FMEA)-ийг хэрэгжүүлэх.
  • Урьдчилан сэргийлэх, нөхцөлт болон урьдчилан таамаглах засвар үйлчилгээний стратеги боловсруулах.
  • CMMS системийг хөгжүүлэх, удирдах.
  • Урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний төлөвлөгөө боловсруулах.
  • Чичиргээний шинжилгээ, дулааны зураглал, тосны онлайн шинжилгээ, Digital Twin зэрэг шинэ технологийг нэвтрүүлэх.
  • Засвар үйлчилгээний ажилтнуудыг шинэ систем, технологид сургах.
  • LOTO журам болон ажлын зөвшөөрлийн баримт бичгийг боловсруулах, шинэчлэх.
  • JSA, эрсдэлийн үнэлгээ болон зураг төслийн хяналтад оролцох.
  • Засвар үйлчилгээний үйл ажиллагааг ХАБЭА-н шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх.

Мэргэжил, ажлын туршлага

  • Механик инженер, Цахилгааны инженер, Үйлдвэрийн засвар үйлчилгээний инженер эсвэл холбогдох инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Үйлдвэрийн засвар үйлчилгээний чиглэлээр 5–7 жилийн ажлын туршлагатай, үүнээс хамгийн багадаа 2 жил засвар үйлчилгээний арга зүй, төлөвлөлт эсвэл найдвартай ажиллагааны инженерийн чиглэлээр ажилласан туршлагатай.
  • CMMS (Компьютержсэн засвар үйлчилгээний удирдлагын систем) болон Lean Maintenance арга хэрэгслүүд (5S, TPM, SMED зэрэг)-ийн талаар сайн мэдлэгтэй.
  • Дүн шинжилгээ хийх, асуудлыг шийдвэрлэх болон инженерийн оновчтой шийдэл боловсруулах чадвартай.
  • Засвар үйлчилгээний төлөвлөлт, Root Cause Analysis (RCA), Failure Mode and Effects Analysis (FMEA), урьдчилан сэргийлэх болон урьдчилан таамаглах засвар үйлчилгээний талаар мэдлэгтэй бол давуу тал болно.
  • Асуудлыг шийдвэрлэх, харилцаа холбоо, зохион байгуулалтын чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэгтэй 

Байршил: Дорноговь 14/14

Нэмэлт хангамжтай

CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.

Иргэний үнэмлэх

Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат

Цээж зураг 1%

Мөн 94970303, 77130303