Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан нь (ОТХС) Ханбогд сумыг хөгжүүлэх, түншлэлд суурилсан хамтарсан хөрөнгө оруулалтыг хурдасгах зорилгоор үүсгэн байгуулагдсан. Оюу толгой ХХК (ОТ) нь 50 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалтыг зарцуулан, 5 жилийн хугацаанд Өмнөговь аймаг, Ханбогд сумын Засаг даргын Тамгын газар, ОТ, Барилга, хот байгуулалтын яамнаас (БХБЯ) хамтран боловсруулсан орон нутгийн хөгжлийн цогц төлөвлөгөө “Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040” төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, оролцогч талуудтай хамтран ажиллана.
1. Үндсэн чиг үүрэг
1.1. Төслийн мастер төлөвлөгөө боловсруулах, батлуулах (Level 1, 2, 3, 4) – Primavera P6 програмд оруулах
1.2. Ажлын бүтцийн задаргааг (WBS) төслийн онцлогт тааруулан боловсруулах, тэдгээрийг, ажил ажилбар тус бүрээр кодчилох нэрлэх, технологийн дараалалд оруулах
1.3. Ажил, ажилбар бүрт шаардагдах ажиллах хүчний хөдөлмөр зарцуулалт, машин механизмын бүтээмжийг тодорхойлох
1.4. Ашиглах нөөцүүдийг тодорхойлох (машин механизм, тоног төхөөрөмж, ажиллах хүч гм)
1.5. Төслийн барилга угсралтын ажил, ажилбаруудын дараалал, хоорондын уялдаа холбоог нэгтгэн уялдуулж тодорхойлох
1.6. Төслийн сарын, 7 хоногийн тайлангийн холбогдох хэсгийг боловсруулах
1.7. Шаардлагатай тохиолдолд нарийвчилсан хугацааны төлөвлөгөөнүүдийг боловсруулах, явцыг хянах, тайлагнах
1.8. Төслийн барилга угсралтын гүйцэтгэлийг оруулах, төлөвлөлттэй харьцуулж тайлагнах, авах арга хэмжээг санал болгох
1.9. Хугацаа болон нөөцийн төрөл бүрийн тайлан гаргах, дүн шинжилгээ хийх
2. Харилцаа
2.1. Төслийн хурал уулзалтуудад оролцох
3. Тайлан, мэдээлэл
3.1. Хариуцсан ажлын хүрээнд хийх тайлан мэдээг цаг хугацаанд нь чанартай боловсруулах, тайлагнах
4. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сахин хангах
4.1. ХАБЭА-н талаарх мэдлэг, ур чадвараа байнга дээшлүүлэх
4.2. ХАБЭА-н хууль тогтоомж, дүрэм журам, норм стандартыг чандлан мөрдөх
4.3. "Төслийн талбайн журам", "Төслийн талбайд тавигдах ХАБ-ын нийтлэг шаардлага"-ыг мөрдөх
4.4. ХАБ-аас өгсөн даалгаврыг биелүүлэх, биелэлтийг эргэн мэдээлэх
Шаардлага:
Сонирхож буй ажил горилогч нь дараах бичигт баримтыг бүрдүүлэн 2024/09/15-ний 17:30 цагаас өмнө info@caml.mn и-мэйл хаяг руу илгээнэ үү.
CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.
• Иргэний үнэмлэх
• Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат
• Цээж зураг 1%
Мөн 77130303, 94930303, 85840303 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.