• Youtube
  • Instagram


Гүний уурхайн геологич ажилд авна.





Ажил үүрэг:

Үйл ажиллагааны хэрэгжилт (70%) - Үндсэн үүрэг хариуцлага

  • Литологи, структур, хувирал, эрдэсжилтийн мэдээллийг цуглуулах зэргээр мөргөцгийн геологийн зураглал хийх.
  • Түвшний төлөвлөгөө болон 3D загваруудыг тогтмол шинэчлэх зэргээр төслийн талбайн геологийн талаар сайн ойлголт бий болгох.
  • Гадаргын болон гүний уурхайн алмазан өрөмдлөгийн хөтөлбөрийг төлөвлөж, хэрэгжүүлэх. Үүнд төслийн талбайг цаг тухайд нь бэлдэх, гүний уурхайн оролцогч талууд болон өрмийн гэрээт гүйцэтгэгчидтэй харилцан хамтран ажиллах. Өрөмдлөгийн үйл ажиллагааг осол зөрчилгүй гүйцэтгэх. Аюулгүй ажиллагааны ажиглалтыг тогтмол хийх. Өдөр/долоо хоног/сар тутам баримтжуулалтыг гүйцэтгэсэн байх 
  • Ачигчийн операторыг чулуулгийн дээж цуглуулахад сургах зэргээр гүний уурхайн чулуулгийн болон бусад дээжийг туршилт/шинжилгээнд бэлтгэх, цуглуулах, ирүүлэх.  Дээж авах хамгийн шилдэг арга техникийг ашиглах. Шаардлагын дагуу дээж авах болон лабораторийн ЧБ/ЧХ-ыг хийх. 
  • Мөргөцгийн зураглал, дээжлэлтийн ажлаас ЧБ/ЧХ-ын литологийн ангилалд өрмийн чөмгөн дээжинд бичиглэл хийх.
  • Геологи, уул уурхай, металлургийн багуудтай нягт хамтран ажиллах замаар харьцуулалт хийх асуудалд оролцох (жишээ нь: загварчилсан агуулга ба бодит металл агуулга ба баяжмалын металл агуулгатай харьцуулах).
  • Уурхайн үйл ажиллагаатай холбоотой геологитой тайланг дотоод болон гадаад хэрэглээнд зориулж (жишээ нь, засгийн газрын тайлан) шуурхай гаргахын тулд бусадтай хамтран ажиллах.
  • Өгсөн үүрэг даалгаврын дагуу ажилтай холбоотой бусад ажил үүргийг гүйцэтгэх.

Хувь хүний болон багийн хамтын ажиллагаа (15%). 

  • Шилдэг туршлагыг үр дүнтэй ашиглах, түгээн дэлгэрүүлэхийн тулд уурхайн орчинд өөрийн баг, хамт олонтойгоо хамтран ажиллана. 
  • Төслийг хэрэгжүүлэхэд уурхайн үйлчилгээний багт шаардлагатай нөөц болон дэмжлэгээр хангах, бусад багтай харилцаатай байх. 
  • Блокчлон олборлолтын уурхайн геологийн салбарын хөгжил дэвшлийн талаар мэдээлэл авч, цаашдын нээлтийн хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн боловсруулахад тус мэдээллийг ашиглах.

Хүмүүст анхаарах (10%)

  • Өөрийн зан байдал, гүйцэтгэл, сургалт хөгжилд анхаарч, өөрийн ажил мэргэжлийн замналыг зөв удирдах. 
  • Хамтын ажиллагаа, үнэ цэнийг (аюулгүй ажиллагаа, техникийн мэдлэг, солилцоо, хүмүүс, амжилт) ойлгож, хүлээн зөвшөөрөх байдлаар хувь хүн болон байгууллагын амжилтад хүрэхийн тулд ажлын талбайд хэрэгжүүлэх.
  • Мэргэжлийн ур чадвар, бизнесийн ёс зүйг өндөр түвшинд байлгах.

Стратегийн үр ашиг - (5%) 

  • Дүүргийн хүрээний стратегид хувь нэмэр оруулахын тулд Оюу толгойн үндсэн ашигт малтмалын нөөц ба үйлдвэрлэлийн хэрэгцээ шаардлагын талаарх ойлголтыг боловсруулан гаргах. 
  • Компанийн техникийн чадвар, эдийн засгийн найдвартай байдал, тогтвортой байдалд хүлээсэн үүрэг амлалтыг тодорхой харуулах замаар, салбартаа болон засгийн газрын түвшинд Оюу Толгойн нэр хүндийг хамгийн шилдэг түнш болгон сурталчлан таниулах.

Гүний уурхайн үйл ажиллагааг амжилттай явуулах бизнесийн хүчин зүйлс болон геологийн судалгаа тухайн амжилтад хэрхэн чухал үүрэг гүйцэтгэдэг талаар таньж мэдэх.

Ерөнхий шаардлага:

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, диплом авч эзэмшсэн байх.
  • Геологийн болон холбогдох бусад мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх
  • Хамгийн багадаа 1 ажил ажилласан бол давуу тал болох боловч заавал шаардахгүй.
  • Гүний уурхайн орчинд ажиллах тэсвэр тэвчээртэй байх.

Байршил: Site 14/14

CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.

Иргэний үнэмлэх

Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат

Цээж зураг 1%

Мөн 94970303, 77130303