• Youtube
  • Instagram


Олон нийтийн харилцааны Ахлах мэргэжилтэн ажилд авна.





Олон нийтийн харилцааны Ахлах мэргэжилтэн ажилд авна.

Ажил үүрэг:

  • Олон нийттэй харилцах болон ажилтны оролцоог дэмжих стратеги, төлөвлөлтийн цар хүрээ, нөлөөлөл, үр өгөөжийн талаар баттай/тогтвортой ойлголтыг бий болгоход нь Гүний уурхай төслийн удирдлагын багуудтай идэвхтэй хамтран ажиллах;
  • Компаний нэр хүндийг дотоод болон гадаадад хамгаалж, бэхжүүлэх;
  • Тусгай төслүүдийн талаарх асуудлыг судлан шинжлэх, мэдээлэх болон арга хэмжээний талаар тогтмол танилцуулах гэх мэт дотоодын тусгай төслийн хэрэгжилтэд хувь нэмрээ оруулах;
  • Гадаад, дотоод харилцаанд чиглэсэн агуулга болон хамтын ажиллагааг боловсруулах ажлыг удирдах;
  • ГХОНХХ болон Гүний уурхайн төслийн удирдлагын багийн хоорондын стратегийн ажлуудыг зохицуулах;
  • Хэлтэс багийн болон дотоодын үйлчлүүлэгчдэд зориулсан график, фото зураг, видео аудио, хэвлэмэл болон бусад агуулга болон харилцааны үйлчилгээг цаг хугацаанд нь мэргэжлийн түвшинд худалдан авах эсвэл гаргах бүтээлч төлөвлөлтийн үйлчилгээг хянах, зохицуулах;
  • Компанийн цаг хугацаа, нөөцийг сайтар ашигласны дүнд эцсийн бүх бүтээгдэхүүн гарч байхаар удирдах, бизнесийн ойлгомжтой нийцтэй үр дүнд хүрч, тэдгээр нь бизнесийн стратегитай тохирч байх;
  • ГХОНХХ-ийн бүтээлч төлөвлөлт, үйл ажиллагааг хариуцсан гэрээт болон үйлчилгээний ажилтнуудыг идэвхийлэн удирдаж ахлах;
  • Хэлтсийн хувьд төслийн гүйцэтгэл муу байх болон ажиллах хүчин бүрдүүлэлтийн шаардлагын хувьд тулгарч буй эрсдэлийн талаар Олон нийтийн харилцаа, мэдээллийн хэрэгсэл хариуцсан ерөнхий зөвлөх болон Хүний нөөцийн менежерт тусгайлан танилцуулах;
  • Хуваарьт гарсан зөрчлийг шийдвэрлэн, цаг хугацаанд нь төсөвт багтаан хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцийг тодорхойлох;
  • Тухай бүрд шаардлагатай бусад ажил үүргийг гүйцэтгэх ба мэргэжлийн тусламж үзүүлэх.

 Ур чадвар

  • Өргөн цар хүрээнд онолын ба мэргэжлийн утга агуулгатай мэдээ, мэдээллийг ойлгож, харилцан ярих чадвартай байх,
  • Онолын ба мэргэжлийн утга агуулга бүхий урт хэмжээний, нарийн төвөгтэй мэдээ, мэдээллийг зохих үгийн санд ашиглан, дүрмийн алдаагүй бичих чадвартай байх. 
  • Тухайн программ хангамжийн автомат горимыг ашиглан янз бүрийн баримт бичиг, маягтыг хийж, боловсруулж чаддаг байх,
  • MS оффисын хэрэглээний программ хангамжуудын нуугдмал үйлдлийн горимуудыг мэдлэг ба ашиглаж чаддаг байх (Developer tab, or Animation tab, Add ins гэх мэт)
  •  

Мэргэжлийн боловсрол

Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдсан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.

 

Туршлага

5-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.

 

Ажиллах хугацаа: 1 жил

CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.

• Иргэний үнэмлэх

• Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат

• Цээж зураг 1%

Мөн 77130303, 99099165 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.