• Youtube
  • Instagram


Мэдээлэл технологийн инженер ажилд авна.





Гүйцэтгэх үндсэн үүрэг:

•Вэб хуудасны зохион байгуулалт болон вэб системд нэвтрэх журам, зааврыг боловсруулах, сайжруулах, хэрэглэгчдэд таниулах

•Програмын тусламжтайгаар боловсруулах мэдээллийн цар хүрээ, бүтэц, загвар, мэдээлэл оруулах, боловсруулах, хадгалах, мэдээллийг гаргах, хянах үйл явцыг тогтоох

•Мэдээллийн системийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх, хяналт тавих

•Вэб хуудсанд өөрчлөлт оруулах, сайжруулалт хийх

•Вэб хуудасны програм, техник хангамж болон сүлжээний хэвийн ажиллагааг хангах, хяналт тавих, шаардлагатай засвар үйлчилгээг гүйцэтгэх

•Байгууллага, түүний салбар нэгжүүдэд мэдээлэл хамгааллын стандартыг хэрхэн мөрдөх талаар мэдээлэл өгөх, шалгах, зөрчлийг илрүүлж арилгах

•Интернетийн орчинд ажиллах, байгууллагын эрхийг хамгаалах

•Стандарт програмын жагсаалт гаргах, өгөгдлийн сан байгуулах, програмын тусламжтай боловсруулах бичиг баримтын загвар зохиомжлох, програмын хэрэглээг өргөжүүлж хөгжүүлэх

Тавигдах шаардлага:

•Холбогдох мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

•Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай байх

•Ерөнхий програмчлалын ур чадвартай

•Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй

•Програм хангамж хөгжүүлэлтийн суурь мэдлэгэй

•Харилцааны соёлтой, нээлттэй, бусдад өөрийгөө илэрхийлэх чадвартай

•Нягт нямбай хичээнгүй цаашдаа өсөн дэвших хүсэл эрмэлзэлтэй

 

Байршил: УБ Оффис

Анкет хүлээж авах хугацаа: 2023.03.24-ны өдрийг дуустал

CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.

• Иргэний үнэмлэх

• Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат

• Цээж зураг 1%

Мөн 77130303, 94930303 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.