Аюулгүй Байдлын Зохицуулагч ажилд авна.
2026-07-09
Гүйцэтгэх үүрэг:
- Хамгаалалтын бодлого, протокол, журам боловсруулж хэрэгжүүлэх, гэрээт хамгаалалтын багтай уялдан ажиллаж, тэдний гүйцэтгэлийг хянах.
- Байгууллагын ажилтнууд болон хөрөнгийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай хамгаалалтын арга хэмжээг авч, зохион байгуулах
- Болзошгүй аюул, эрсдэл, хамгаалалтын зөрчлийг илрүүлэх зорилгоор тогтмол аудит, үзлэг шалгалт хийх, илэрсэн асуудлыг засч залруулах арга хэмжээ авах.
- Гэрээт хамгаалалтын ажилтнуудад сургалт, зааварчилгаа өгөх, тэдний өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх.
- Шаардлагатай үед орон нутгийн хууль хүчний байгууллага болон онцгой байдлын албатай хамтран ажиллах.
- CCTV камер, дохиолол, нэвтрэх хяналтын систем зэрэг хамгаалалтын тоног төхөөрөмжийн суурилуулалт, засвар үйлчилгээ, ажиллагаанд хяналт тавих.
- Аюулгүй байдлын зөрчил, тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, дэлгэрэнгүй тайлан бэлтгэх.
- Хамгаалалттай холбоотой бүх баримт бичиг, бүртгэлийг хөтлөх, хадгалах.
- Эрсдэлийн үнэлгээ хийж, шаардлагатай хамгаалалтын арга хэмжээг санал болгох.
- Хамгаалалтын чиглэлээр мөрдөх хууль тогтоомж, дүрэм журам, удирдамжийн шаардлагыг чанд мөрдөж ажиллах.
- Эвакуацийн дадлагын журам, Эвакуацийн төлөвлөгөө гаргаж ажиллах
- Ажил үүрэгтэй холбоотой удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгавар
Мэргэжил, ажлын туршлага:
- Аюулгүй байдал, Хууль эрх зүй, Цэргийн/Цагдаагийн удирдлага, Удирдлагын менежмент эсвэл холбогдох чиглэлээр бакалавр зэрэгтэй
- Хамгаалалт, аюулгүй байдлын чиглэлээр мэргэжлийн сургалт, гэрчилгээтэй
- Аюулгүй байдал, хамгаалалт, эрсдэлийн удирдлагын чиглэлээр 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
- Онцгой байдлын сургалт, эвакуацийн дадлага удирдах сургалтанд хамрагдсан байх
- Хамгаалалтын бодлого, журам боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай
- CCTV, дохиолол, нэвтрэх хяналтын системийн мэдлэгтэй
- Эрсдэлийн үнэлгээ хийх, мөрдөн шалгах, шуурхай хариу арга хэмжээ авах чадвартай
- Харилцааны ур чадвар, асуудал шийдвэрлэх өндөр чадвартай
- Компьютерын хэрэглээний програм дээр ажиллах чадвартай
Байршил: Дорноговь 14/14
Нэмэлт хангамжтай
CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.
Иргэний үнэмлэх
Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат
Цээж зураг 1%
Мөн 94970303, 77130303