• Youtube
  • Instagram


Зардлын удирдлагын ажилтан ажилд авна





Ажил үүрэг, хариуцлага

• Зардлын удирдлагын бодлого журамд нийцүүлэн үйл ажиллагааг явуулах

• Ажиллагсдад зардлын удирдлагын процессийн талаар зөвлөмж өгч, дэмжин ажиллах

• Компанийн зээлийн картын болон R&R-тай холбоотой дараа тайлангуудыг системд оруулах

• Карт хэрэглэгч нарт картын тайлангаа хэрхэн бүрдүүлж, батлуулах талаар зөвлөмж өгнө

• Бэлэн мөнгөний урьдчилгаа болон хувийн зарцуулалттай холбоотой дараа тайлангуудыг системд оруулах

• Дараа тайлантай холбоотой банкны төлбөр тооцоог бэлтгэх

• Хариусан дансуудын ажил гүйлгээний үр нөлөөтэй, үнэн зөв байдлыг ханган ажиллах

• Хариуцсан дансуудын балансыг тулган баталгаажуулах

• Хугацаа нь дууссан картуудыг тухай бүрт нь сунгах

• Кредит картын төлбөрийг сар бүр бэлтгэж гаргах

• Асуудалтай ажил гүйлгээг удирдлагуудад мэдээлэхийн зэрэгцээ цаашид урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах

• Архивын ажлыг зохион байгуулах

 

Мэргэжлийн боловсрол

Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.

 

Мэргэшил

Санхүү, Нягтлан бүртгэх эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.

 

Туршлага

5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.

Ажил амралтын хуваарь: 5/2

 

Байршил: Улаанбаатар оффис

Ажиллах хугацаа: 10 сар

Анкет хүлээж авах хугацаа: 2023.03.24-ны өдрийг дуустал

 

CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.

• Иргэний үнэмлэх

• Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат

• Цээж зураг 1%

Мөн 77130303, 85840303 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.