• Youtube
  • Instagram


Өндөр хүчдэлийн цахилгаанчин ажилд авна.





Ажил үүрэг, хариуцлага:

  • Цахилгаан дамжуулах агаарын шугам болон дэд станцуудад төлөвлөгөөт засвар, хэмжилт тохируулгыг стандартын дагуу чанартай гүйцэтгэх ;
  • Ашиглалт болон засвар үйлчилгээтэй холбоотой ажлын захиалга, форм, тайлан репорт бөглөж бичих; 
  • Гүйцэтгэсэн хэмжилт тохируулгын үр дүн болон ашиглагдсан сэлбэг хэрэгслийг бүртгэх;
  • Ажлын явц ба тухайн нөхцөл байдлын талаар тайлагнан мэдээлэх; 
  • Шаардлагатай тохиолдолд ажлын захиалга дээр засвар хийж, бодитоор гүйцэтгэсэн ажлыг бичих буюу стандарт ажлуудтай холбоотой техникийн мэдээллийг өөрчилж шинэчилдэг байх; 
  • Засвар үйлчилгээний болон ашиглалтын бусад ажилтнуудтай хамтран тоног төхөөрөмжийн гэмтэл доголдлыг үнэлж дүгнэх, оношлох; 
  • Тайлбар мэдээлэл болон “гүйцэтгэлийн зураг”-ийн өөрчлөлт зэргийг ашиглан төлөвлөгөө ба зураг төслийг зохицуулах;
  • Томоохон төсөл эсвэл эвдрэл гэмтлийн дараах тусгай;
  • Удирдах ажилтан, хамтран ажиллагсад, цахилгаанчид  ба бусад ажлын багуудтай үр дүнтэй харилцах ; 
  • Засвар үйлчилгээний ажлын төлөвлөлт болон хуваарьт дэмжлэг үзүүлэх ; 
  • Сэлбэг, бараа материалуудыг тодорхойлох, захиалах, зохицуулахад дэмжлэг үзүүлэх.                                                                           

Шаардлага:

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
  • Цахилгааны  инженер,техникч,цахилгааны холбогдолтой мэргэжилтэй байх
  • Тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.                                 

Гэрээний хугацаа: 1 жил

Байршил: On-Site

📩 CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.

• Иргэний үнэмлэх

• Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат

• Цээж зураг 1%

📞 Мөн 77130303, 94930303, 85840303 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.


-->

НИЙТ ЗУРГИЙН ТОО: 0