Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцааны менежер ажилд авна.
2024-06-27
Ажил үүрэг, хариуцлага:
- Удирдлага болон оролцогч талуудтай хамтран сангийн мэдээлэл харилцааны стратегийг боловсруулах, удирдах.
- Байгууллагыг төлөөлөн ажиллах, олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ирсэн санал асуулга, хүсэлтэд хяналт тавих, хариу өгөх.
- Байгууллага, оролцогч талууд болон орон нутагтай харилцах олон нийтийн харилцааг тогтвортой байлгах.
- Платформ ба сувгийг хослуулах, зорилтот хэрэглэгчид, тактик ажиллагаа, болон хэвлэн нийтлэл, сурталчилгааны арга хэмжээ, кампанит ажилд зориулан хэвлэл мэдээллийн форматтай холбоотой бодит мэдээлэл бүхий зөвлөмж гаргах.
- Зорилтот хэрэглэгчид тулгуурлан үр дүнтэй мэдээлэл харилцааны үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх.
- Орон нутгийн хамтын ажиллагаа, оролцоонд зориулан материал бэлтгэх, орон нутгийн хэмжээнд сувгуудыг тодорхойлох.
- Сангийн сошиал медиа платформыг байрлуулах, хянах, удирдах, шинэчлэх.
- Хэвлэл мэдээллийн байгууллага, хэвлэл мэдээллийн хамтрагч түншүүдтэй стратегийн болон өдөр тутмын үр дүнтэй хамтын ажиллагааг ханган ажиллах.
- Хэвлэл мэдээлэл болон мэдээлэл харилцааны материал боловсруулах; шаардлагатай бол хэвлэлийн мэдэгдэл, ярилцлага, үндсэн товч мэдээлэл, маркетингийн материал, сошиал медиа маркетингийн контент зэргийг бэлтгэн боловсруулах.
- Оюу толгой ХХК болон Рио Тинто Монгол ХХК-ийн “Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцааны хэлтэс”-тэй харилцаа холбоотой ажиллан, багуудын хамтын хүчин чармайлт, харилцан уялдаа холбоог ханган ажиллах.
- Оюу Толгой ХХК-ийн ажилтнуудад Хурдасгуур сангийн үйл ажиллагааг таниулах, дотоод харилцааны мэдээллийг давтамжтай хүргэх.
- Сангийн мэдээлэл харилцааны төсвийг бэлтгэх, удирдах.
- Харилцаа холбооны судалгаа хийж, холбогдох цаг үеийн мэдээллээр сангийн удирдлагууд болон бусад оролцогч талуудыг хангах, стратегийн явцыг хянах.
- Шинээр болон хэрэгжиж буй төслүүдийн мэдээлэл харилцааг дэмжихтэй холбоотой шаардагдах нэмэлт ажил үүрэг гүйцэтгэх.
- Мэдээлэл харилцааны үйл ажиллагаанд хамтран ажиллах Гэрээт гүйцэтгэгч талуудыг удирдан чиглүүлэх.
Шаардлага:
- Магистр ба түүнтэй адилтгах боловсролыг их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Холбогдох чиглэлээр 5-7-оос доошгүй жил ажилласан, туршлагатай байх.
📩 CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.
• Иргэний үнэмлэх
• Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат
• Цээж зураг 1%
📞 Мөн 77130303, 94930303, 85840303 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
-->
НИЙТ ЗУРГИЙН ТОО: 0