Үүрэг хариуцлага
- Төслийн багуудад дараах уурхайн талбараас админы болон бичиг хэргийн дэмжлэг үзүүлэх
- Оффисын бүс дэх аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын үйл ажиллагааг ОТ-н стандарттай нийцүүлэх
- Оффисын засвар үйлчилгээний асуудлыг холбогдох талуудад тавьж, шийдвэрлүүлэх, тогтмол хийгддэг үзлэг шалгалтын ажил эхлэх зөвшөөрөл дээр гарын үсэг зурах буюу хийгдэж байгаа ажлуудыг хянах
- Наран оффис орчмын аюулыг арилгахад багуудтай хамтран ажиллах тухайлбал хязгаарлагдмал орчны тэмдэг тэмдэглэгээг бүрэн байлгах, зам эвдэрсэн бол засуулах гэх мэт
- Оффист хэрэглэгдэж байгаа цахилгаанаар ажилладаг зүйлсэд цахилгааны багаар үзлэг шалгалт хийлгэх
- Оффист байршуулсан анхны тусламжийн хайрцаг, нүд угаах шингэнийг бүрэн бүтэн,бэлэн байдалд байлгах
- Галын идэвхитэний үүргийг гүйцэтгэх
- Багуудын өглөөний хурлыг бүртгэлийн хуудсыг нэгтгэн цуглах цэгийн хайрцагт хийх, галын дохиолол дуугарсан үед гаргаж багуудах тараах ирцийг авах
- Шинэ ажилтныг хүлээн авч, ажилдаа орох үйл явцад туслалцаа үзүүлэх ( ажилтны үнэмлэх, нэрийн хуудас, ширээн дээр тавих ажилтны нэрийн шошго, оффисын түлхүүрийг, зохион байгуулж ажиллах)
- Шинэ болон одоо ажиллаж буй ажилтнуудадын ширээ, оффисын өрөө тасалгааны зохицуулалтыг хийх, өөрчлөлтийг нэгдсэн бүртгэлийн файлд бүртгэх
- Оффисын хангамж, бичиг хэргийн материалыг бэлэн байдалд хадгалах
- Гадаргын оффис ажилтнуудын амны хаалтыг агуулахаас татан ажилт хийж багуудад захиалгын дагуу тараах
- Гүний уурхайд ээлжээр ажилладаг ажилтнуудын боолтын хоолны цүнх, ХХХ-ийн захиалгыг хийж, агуулахаас авчиран тараалтыг хийх
- Гүний уурхайд ээлжээр ажилладаг буюу цахим хаяггүй ажилтнуудын сургалтыг захиалж хуваарийг утсаар болон биечлэн мэдэгдэх
- Зочдод ХХХ бэлдэж өгөх, зочдын ХХХ-ын бүртгэлийг хөтлөн дараа дараагийн айлчлалд зориулан нөөцийг бүрдүүлэх
- Төслийн багуудын ээлж эхлэхийн өмнөх хурлын самбарыг хариуцан хуралд бэлэн байлгах, мэдээлэл шинэчлэх, хийж гүйцэтгэх ажлын мэдээллийг бүртгэх
- УХААН, Ноцтой эрсдлийн (CCC), Pre-start check list хуудсыг архивлах, аюулыг мэдээлэх хуудсын дагуу багуудад мэдээлэх
- Наран оффисийн олсон гээсэн эд зүйлсийг зохицуулах
- Ирж буй, явж буй холбогдох захидал харилцааг хадгалах
- Бизнес хурлыг зохион байгуулах, дотоод арга хэмжээг явуулахад шаардлагатай үед багтаа туслалцаа үзүүлэх
- Бусад багт, ОТ-н удирдлага, гүйцэтгэгчийн ажилтнуудтай өндөр зохион байгуулалттай ажиллах
- Төслийн багийн хэмжээнд Хамтдаа амжилт сайшаах хөтөлбөрийн шагналыг захиалах, батлагдсан ялагчийн мэдээллийн дагуу ахлах ажилтанд хүлээлгэн өгч бүртгэлийг хөтлөн тайлан гаргах
- Ковидын батлагдсан тохиолдын явсан замын маршрутын дагуу гадаргын болон гүний ариутгалыг зохион байгуулах
- Төслийн багийн менежерүүдийн хүсэлтээр олныг хамарсан арга хэмжээний үеэр шаардлагатай дэмжлэг үзүүлэх,
- Бусад удирдах ажилтнаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэх - Наран оффис дээрх Төслийн багт хуваарилагдсан таксинуудыг зохицуулах, жолооч нарыг удирдлагаар ханган ажиллах
Мэргэжлийн боловсрол
Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
Мэргэшил
Бизнесийн захиргаа эсвэл хийх ажлын чиг үүрэгт хамаарах мэргэшлийн чиглэл.
Туршлага
Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
Ажил амралтын хуваарь: 14/14
Ажиллах хугацаа: 6 сар
Анкет хүлээж авах хугацаа: 2023.03.03-ны өдрийг дуустал
Байршил: Хээрийн нөхцөлд
CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.
• Иргэний үнэмлэх
• Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат
• Цээж зураг 1%
Мөн 77130303, 94930303 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.