• Youtube
  • Instagram


Бетон зуурмагийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер ажилд авна.





Ажил үүрэг хариуцлага: 

  • Үйлдвэрийн тоног төхөөрөмж, машин механизмын бүрэн бүтэн байдлыг хангах
  • Үйлдвэрт шаардлагатай захиалагдаж ирсэн сэлбэг материалын чанар, зарцуулалтад хяналт тавьж удирдлагад тайлагнах, үйлдвэрлэлийн шинэ арга, технологи, тоног төхөөрөмжийн талаарх мэдээллээр удирдлагыг хангах
  • ҮМА-ны гүйцэтгэх шатны ажилтнуудыг удирдаж, АА-ны зааварчилгаа, ажлын зааварчилгаа өгч, шаардлага тавьж ажиллах бөгөөд тоног төхөөрөмжүүд, багаж хэрэгслийн ашиглалтад бүхэлд нь хяналт тавьж хариуцах
  • Тоноглолыг инженерчлэлийн зарчим, аюулгүй ажиллагааны заавар дүрэмд нийцүүлэн суурилуулах, тоног төхөөрөмж машин механизмын шинэчлэл, сорилт туршилт, хяналт шалгалтын засвар үйлчилгээний хуваарь гарган гүйцэтгэх

 Шаардлага:

  • Барилгын материалын үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер мэргэжлээр бакалавр зэрэгтэй
  • Мэргэжлээрээ барилга, үйлдвэрлэлийн салбарт 3-аас дээш жил ажиллаж байсан туршлагатай
  • Үйлдвэрийг эвдрэл, гэмтлээс урьдчилан сэргийлэх засвар, үйлчилгээний ажлыг төлөвлөх, тактик боловсруулах чадвартай
  • Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний автоматжуулалтын систем дээр ажиллаж байсан туршлагатай
  • Засвар үйлчилгээний менежментийн талаар мэдлэг ойлголтой
  • Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Өөрийгөө илэрхийлэх болон харилцааны ур чадвартай
  • Баг удирдах, багаар ажиллах чадамжтай
  • Судалгаа болон дүн шинжилгээ хийх ур чадвартай
  • Илтгэх болон тайлагнах ур чадвартай
  • Англи хэлний уншиж ойлгох, бичих чадамжтай
  • 14/14 хоногоор ажиллах боломжтой байх

 

 

Байршил: Site 14/14

CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.

Иргэний үнэмлэх

Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат

Цээж зураг 1%

Мөн 77130303, 94970303, 85840303 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.