Сэрээт өргөгчийн оператор ажилд авна
2024-03-05
Ажлын чиг, үүрэг:
Экспортын тээврийн хэлтсийн харьяа талбай дээр дараах өдөр тутмын ажлыг аюулгүй ажиллагааг ханган гүйцэтгэх нь сэрээт өргөгчийн операторын үндсэн зорилго юм
- Сэрээт өргөгчөөр зэсийн баяжмал болон шаардлагатай үед бусад материалыг тээврийн хэрэгсэлд ачих болон тээврийн хэрэгслээс газарт буулгах
- Өөрт өгөгдсөн үүрэгт ажлыг компанийн аюулгүй ажиллагааны дүрэм журмын дагуу хариуцлагатайгаар гүйцэтгэх, аюулгүй ажиллагааны соёлд идэвхи санаачилагатайгаар хувь нэмэр оруулах. Ажилд тохирох аюулгүй ажиллагааны ажлын стандарт журмын дагуу ажиллана
- Тохиромжтой хяналтын арга хэмжээг ашиглан олж анзаарсан эрсдэлийг хянаж, бууруулан өөрийн болон багийн гишүүдийг аюулгүй ажиллахад нь хувь нэмэр оруулах
- Тухайн томилогдсон ажилд гарах өөрчлөлтийн учир шалтгааныг ойлгож, учирч болох аюулыг хянах..
- Аливаа тээврийн хэрэгсэл ажилуулахдаа тээврийн хэрэгсэл ашиглахын өмнөх үзлэг хийж тохирох шалгах хуудсыг бөглөнө. Мөн ямар нэгэн ажил, үүрэг хийж гүйцэтгэхийн өмнө Ноцтой Эрсдэлийн Хяналтын Магадалгааг хийнэ.
- Байнгын сайжруулалтын болон зардал хэмнэсэн санал, санаачлага гарган идэвхитэй ажиллах
- Шаардлагатай үед ажлын үеэр чөлөөтэй, сургалтад суусан багийн гишүүнийг орлон ажиллах гэх мэт Өргөдөл гаргагч нь сэрээт өргөгч, хөнгөн тэрэг, ачааны/тээврийн машин жолоодох хүчин төгөлдөр жолооны үнэмлэхтэй байх
Шаардлага:
- Өмнөговь аймагт амьдардаг эмэгтэй байвал давуу тал болно.
- Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
- 10 тонн өргөх хүчин чадалтай сэрээт өргөгчийг жолоодох чадвартай
- Хүчин төгөлдөр жолооны үнэмлэхтэй
- Хүчин төгөлдөр ачааны машин барих эрхийн үнэмлэхтэй (хэрэв байгаа бол)
- Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
Гэрээний хугацаа: 6 сар
Байршил: Оюу Толгой төслийн талбар
📩 CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.
Иргэний үнэмлэх
Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат
Цээж зураг 1%
📞 Мөн 77130303, 94930303 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
-->
НИЙТ ЗУРГИЙН ТОО: 0