• Youtube
  • Instagram


Механикийн ахлах инженер ажилд авна.





Ажил үүрэг, хариуцлага:

Эрүүл мэнд Аюулгүй ажиллагаа Байгаль орчин (10%)

  • ЭМААБО-ны үнэт зүйл болон ажлын арга барилд үлгнр жишээ үзүүлэх, бусдыг уриалах, ЭМААБО-ы үр өгөөжийг дээлүүлэх төслүүдийн төлөвлөлтөд оролцох 
  • Хувийн мэдлэг, хариуцлагаар дамжуулан Аюулгүй ажиллагааг ажлын байр болон гэр орондоо соёл болгон хөгжүүлэхэд хувь нэмэрээ оруулах 
  • Өглөө болгон аюулгүй ажиллагааны шуурхай хуралд идвэхтэй оролцох
  • Ашиглалтын хариуцаж буй явуулж байгаа талбайн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, чанарын стандартын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх
  • ЭМААБО-ны бодлого, стандартууд, Аюулгүй ажиллагааны заавар, аюулгүй ажиллагааны журмыг нутагшуулах, ААДШ, аюулгүй ажиллагааны систем, журмуудыг ажил дээр мөрдөж ажиллах.

Инженерчлэл (40%)

  • Засварчдын ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх тал дээр амжилт гаргахад үр дүнтэй чиглэл өгөн ажиллах.
  • Цахилгааны ба механикийн загвар, шинжилгээ ба оновчтой байдлыг бий болгох чадвартай байх. 
  • Хязгаарлагдмал тооны асуудлуудыг шийдвэрлэх шийдэл гаргах аргачлалын бага хэмжээний нээлтийг багтаасан стандарт аргыг хэрэглэх. 
  • Зөвшөөрөл болон холбогдох шаардлагуудыг багтаасан Техникийн судалгаа болон сайтын судалгаа шалгалт зэрэг өргөн хэмжээний инженерийн үүрэг даалгаварт ажлын тодорхой үе шатуудад багийн гишүүний хувиар оролцоно. 
  • Асуудал шийдвэрлэх инженерийн аргачлалыг сонгон, загварын санал зөвлөмжүүдийг гаргана. 
  • Одоогийн үндсэн хөрөнгийг үр дүнтэй, оновчтой ашиглан, цогц асуудал шийдвэрлэх аргуудыг асуудал шийдвэрлэхэд ашиглах.   
  • Даалгасан төслийн ажлын зохих ёсны бичиг баримтуудын бэлтгэл ажлыг удирдах. 
  • Хариуцсан инженер, загвар зохиогчид болон засварчдын жижиг бүлгийг техникийн талаас нь удирдах.       
  • Даалгасан төслийн ажлын үе шатуудыг  төлөвлөсөн хугацаанд, төсөвлөсөн зардлын хүрээнд дуусгахад анхаарах. 
  • Инженерийн арга барилыг тодорхойлох, ажлын төлөвлөлт ба хуваарь гаргалтанд оролцоно.
  • Цогц асуудлыг шийдэх; одоогийн хэрэглэж байгаа шийдлүүдийг ашиглан шинэ хэтийн төлөвлөгөө гаргах. 
  • Төхөөрөмжийн гэмтэл дээр цогц томоохон судалгаа, шинжилгээ хийж, гэмтлийг арилгах.
  • Төслийн болон ажил үүргийн оролцогчидтой харилцах. 
  • Инженерийн ажил үүргийг ойлгон, төслийн ажил, ашиглалтын ба компанийн холбогдолтой өргөн хэмжээний ажилд инженерийн ажлын үе шатуудын нөлөөг ойлгон мэдэх.

RCA/DE 20%

  • Аюулгүй Ажиллагаа, мөнгөн урсгал, бүтээгдэхүүний нөлөөлөлтэй холбоотой цогц асуудлуудыг Ахлах инженерийн бага зэргийн дэмжлэгтэйгээр илрүүлэн, шийдвэрлэх.
  • Систем дээрх аливаа гэмтэл дээр дүн шинжилгээ хийж асуудлыг шийдвэрлэх. 
  • Цуглуулсан тоо баримт дээр тулгуурлан гэмтлийн дүн шинжилгээ хийх ба загварчлал хийх тусгайлсан програм ба багажыг ашиглах чадвартай байх. 
  • Тоног төхөөрөмжийн гэмтлийг илрүүлэх туршилт ба тохиргоо хийх тусгайлсан нарийн хэмжүүрийн багажыг ашиглах чадвартай байх. 
  • Хөрөнгийн гүйцэтгэлийн тайлан гаргаж шинжилгээ хийх график, хүснэгт, парето хүснэгт, хистограмм ашиглах чадвараа харуулсан ахисан түвшний мэдлэгтэй. 

Tactic 5%

  • Үндэсний ба олон улсын ашиглалтын ба техникийн дүрэм журам, хөрөнгийн удирдлагын зааварчилгаанд суурилсан засварын тактикыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх. 
  • Засварын тактикт суурилан нөхцөл байдалд тулгуурласан хяналт хийх ба дүн шинжилгээний туршилт хийхэд залуу инженер ба цахилгаанчдад зааварчлах.
  • Төхөөрөмжийн Ашиглалт ба Засварын програмд  техникийн туслалцаа үзүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж, төлөвлөгөө гаргах чадвартай байх. 
  • Бизнес ба засварын ажлын (Урьдчилан сэргийлсэн ба томоохон засвар) үр дүнг оновчтой болгох засварын хөтөлбөрийг боловсруулахад туслах. 

Төсөл 20%

  • Эрчим хүч болон зардал хэмнэх зорилготой төслүүдийн хэрэгжилтэнд Эрчим Хүч Хэмнэлтийн Менежерт дэмжлэг үзүүлэх. 
  • CAPEX and OPEX-н техник эдийн засгийн үзүүлэлтийн судалгаа хийхэд болон ЭМААБО-ны эрсдлийг арилгах төсүүдэд Удирдлагуудад туслах. 
  • Төслийн оролцогч талуудад техникийн дэмжлэг болон чиглэл зааварчилгаа өгч ажиллана. 

MOC 5%

  • Өөрчлөлтийн Удирдлага (MOC) журамыг баримтлан өөрчлөлтийг хийх.                                                                                                                                                                                 

Шаардлага:                                                                                                                               

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх. 
  • Техникийн үйлчилгээ, Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.

Гэрээний хугацаа: 2 жил

Байршил: On-site

📩 CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.

• Иргэний үнэмлэх

• Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат

• Цээж зураг 1%

📞 Мөн 77130303, 85840303 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.