Ажил үүрэг, хариуцлага
• Хангамжийн ажлын зөв тохирсон ханган нийлүүлэгч олох, худалдан авалт хийх, ханган нийлүүлэгч нарыг захиалгын дагуу цаг хугацаандаа, чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх тал дээр хяналт тавьж ажиллах бөгөөд бичиг хэргийн болон өдөр тутмын ажлыг чанартай сайн хийх чадвартай байх,
• Системд худалдан авалттай холбоотой үнийн болон бусад мэдээллийг оруулах, шинэчлэх,
• Ханган нийлүүлэгч нарын судалгаа болон зохих үнэлгээний шалгуурын үндсэн дээр чанартай бүтээгдэхүүн болон сайн тохирсон үнэ сонгох,
• Эцсийн хэрэглэгчийн хэлтэс болон ханган нийлүүлэгч нартай хамтран хийгдэж буй төслийн ажлыг зохицуулах,
• Гадаад захиалгын ажлыг зохицуулах болон хэрэгжилтэд хяналт тавих,
• Буруу, дутуу, эвдэрч гэмтсэн барааг нийлүүлэгч болон үйлдвэрлэгч талд мэдэгдэх, хянах,
• Агуулах болон уурхайд захиалсан бараа материал цаг хугацаандаа хүргэгдэж байгаа эсэх дээр хяналт тавин зохицуулан ажиллах,
• Компанийн дүрэм журмын дагуу худалдан авалтын бичиг баримт, захиалга бэлтгэх, үүсгэх
• Хамгийн ашигтай нөхцөл, үнэ, хүргэлт болон үйлчилгээний багц бүхий ханган нийлүүлэгч сонгох тал дээр нийлүүлэх эх сурвалжаа зөв олох, зөв сонголтоо хийх болон хэлцээр хийж ажиллах,
• Шаардлагын дагуу худалдан авалтыг зохицуулах, захиалгыг хийх оруулах,
• Шаардлагатай үед шинэ бүтээгдэхүүн, түүнийг нийлүүлж чадах нийлүүлэгч болон туслан нийлүүлэгчийг олж чаддаг байх,
• Гэрээгээр тусгагдсан болон захиалгаар үүссэн бүх ажил үйлчилгээг товлосон цаг хугацаанд нь нийлүүлэгдэхийг ханган ажиллах,
• Систем дээр нийлүүлэгчээс ирүүлсэн хүргэлтийн мэдээллийг шинэчлэх, жишээлбэл sap дээр хүргэлтийн хугацааг шинэчлэх гм.
• Ложистикийн багтай холбогдож гадаадын болон орон нутгийн бараа материалын тээвэрлэлтэд туслалцаа үзүүлэн ажиллах.
• Шинээр бүртгүүлсэн ханган нийлүүлэгчид компанийн бодлого журам бусад шаардлагуудын талаар мэдлэг олгох
Мэргэжлийн боловсрол
Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
Мэргэшил
Нийлүүлэлт, Хангамж эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
Туршлага
3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
Ажил амралтын хуваарь: 5/2
Байршил: Улаанбаатар оффис
Ажиллах хугацаа: 1 жил
Анкет хүлээж авах хугацаа: 2023.03.27-ны өдрийг дуустал
CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.
• Иргэний үнэмлэх
• Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат
• Цээж зураг 1%
Мөн 77130303, 85840303 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.