• Youtube
  • Instagram


Микробиологич ажилд авна





Гүйцэтгэх үүрэг:

  • Дамжлага дундын бэлэн болсон бүтээгдэхүүнд лабораторийн шинжилгээ хийх, шинжилгээний үр дүн бүрийг бүртгэх
  • Үйлдвэрлэлд нийлүүлэгдэж байгаа үндсэн  түүхий эдэд нэр төрлөөс хамаарч химийн шигжилгээ хийж үр дүнг мэдээлж, бүртгэл хөтлөнө.
  • Лабораторийн чанарын гарын авлага болон дүрэм, журмуудыг ажилдаа чанд мөрдөх;
  • Орчин үеийн дэвшилтэт технологи, арга аргачлалыг шинжилгээ, сорилт туршилтадаа нэвтрүүлэх талаар санаачлагатай ажиллах
  • Лабораторийн эмх цэгц, цэвэр нямбай байдал, аюулгүй ажиллагааг бүрэн хангаж ажиллах
  • Лабораторид хийх төлөвлөгөөт болон төлөвөлөгөөт бус хими микробиологийн шинжилгээ хийх
  • Лабороторийн хими болон микробиолгийн шинжилгээний бэлтгэл ажлыг чанартай, хугацаанд нь хийх, дүгнэх, шинжилгээ хийж дууссаны дараа бохирдсон тоног төхөөрөмж багаж хэрэгсэл, шил савыг цэвэрлэж, хураах
  • Өдөрт үйлдвэрлэсэн бэлэн бүтээгдхүүнээс сорьц,  дээж авч лабораторийн шинжилгээ хийж, бүртгэлийг үнэн зөв хөтлөх
  • Хөндлөнгийн лабораторит бэлэн бүтээгдхүүн, түүхий эд, хэрэглээний ус, хаягдал усыг шинжилгээнд хамруулна.
  • ҮАУНБХ, АХТ-ний дагуу өөрт хамаарах хэсэгт хяналт тавих
  • Бүтээгдхүүний чанарт нөлөөлөх усны чанар, аюулгүй байдалд хяналт тавих /Усны хатуулаг, нитрат хлор, хуурай бодисын үлдэгдэл тодорхойлох/
  • Шинжилгээнд шаардлагатай химийн бодисын мэдээллийг лаборатрийн эрхлэгчид гаргаж өгөх, хадгалалт, ашиглалтыг хариуцах.
  • Ариутгал, цэвэрлэгээний үр дүнд хяналт, мониторинг хийх, үр дүнг тайлагнах
  • Ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг бэлтгэж өгөх, зарцуулалтыг бүртгэх.
  • Үйлдвэрт хэрэглэгдэж байгаа жин хэмжүүрийг 14 Хоногт 1 удаа шалгаж, үр дүнг бүртгэн ҮА-нд мэдээлнэ.
  • Үйлдвэрээс дээж хадгалалтанд орж ирсэн  бүтээгдхүүний мэдээллийг шалгаж бүртгэн термостатаар  хяналт хийнэ.
  • Дээжний өрөөнд хадгалах ба хадгалатын явцад хяналт тавих, устгал хийх өрөөны эмх цэгц, цэвэрлэгээг хариуцан ажиллана.
  • Тоног төхөөрөмжийн цаг ашиглалтыг тогтмол хөтлөх
  • Хими, технологийн хяналт, огурцы шинжилгээний тоон тайланг сар бүр гаргаж байх
  • Дотоод хяналтын лабораторийн үйл ажиллагаанд өөрчлөлт орсон тохиодолд өөрчлөлтийг төлөвлөж, гүйцэтгэлийг хангаж, үр дүнг тайлагнах
  • Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай сайн биелүүлж, ажлын гүйцэтгэл үр дүнг тухай бүр тайлагнах
  • Итгэмжлэлд бэлтгэх, хамрагдах ажлыг хэрэгжүүлж, итгэмжлэлийн хүрээг өргөтгөх чиглэлээр санал боловсруулах
  • Ажилд шаардлагатай судалгаа, мэдээг тогтоосон хугацаанд яаралтай гаргах;
  • Өөрийн хийсэн шинжилгээний дүнгийн мэдээллийн сангийн бүрдүүлэлтийг хариуцан гүйцэтгэх
  • ХАБМТ-нд тулгарч буй бэрхшээл, асуудлын талаар эрх бүхий ажилтанд мэдээлнэ. Үүнд: Лабораторийн шинжилгээ, мониторинг, хяналтын явцад үл тохирол, зөрчил илэрсэн  тухай бүрт холбогдох албан тушаалтанд мэдээлдэг, шаардлагатай залруулах арга хэмжээг авна.
  • Чанарын хяналтын төлөвлөгөөний дагуу лаборатори хоорондын харьцуулсан шинжилгээ,  ур чадварын сорилт, дотоод хяналтын шинжилгээг хийх
  • Албаны төлөвлөгөө гаргах, тайлагнах үед хариуцсан ажлын хүрээнд холбогдох тоон мэдээллийг нэгтгэн дүн шинжилгээ хийн танилцуулах, хамтран ажиллах
  • Өөрийн албан тушаалын хүрээнд Компанийн дотоод журам, ХАБЭА-н ажил үүргийн тухай журам, Дотоод хяналтын лабораторийн үйл ажиллагааны журам, ҮАУНБХөтөлбөрт заагдсан үүргийг хэрэгжүүлж ажиллана.
  • Цаг үеийн, нийтийг хамарсан болон олон нийтийн арга хэмжээ, бусад ажлуудад идэвхтэй оролцох
  • Байгууллага, нэгжээс зохион байгуулж байгаа аливаа сургалт, мэдээлэлд бүрэн хамрагдах, өөрийгөө хөгжүүлэх, мэргэжлийн чиглэлээр сургалтанд хамрагдах

Тавигдах шаардлага:

  • Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Биотехнологич, Микробиологич
  • Микробиологич
  • Мэргэжлээрээ ажилласан байх
  • Сорилт шинжилгээний ажил, онол арга зүйг эзэмшсэн байх
  • Хүнсний ногоо, жимс, жимсгэний нөөшилсөн бүтээгдхүүн, ундааны  үйлдвэрлэлийн хэлхээнд хяналт тавих, шинжилгээ хийх арга, аргачлалыг сайтар эзэмшсэн байна
  • Сорилт шинжилгээний ажлыг амжилттай гүйцэтгэхэд ач холбогдол бүхий мэдээлэл өгөгдөл /дата/, программ хангамжийг интернетээс хайж олох
  • Сорилт шинжилгээний сорьц цуглуулалт, хэмжилтийн багажны шалгалт тохируулгыг үнэлэх, гүйцэтгэх
  • Сорилт шинжилгээний үр дүнг холбогдох стандарттай харьцуулан үнэлэх
  • Сорилт шинжилгээний үр дүнг цахим бүртгэл, хадгалалтын системд оруулах
  • Хариуцсан албан тушаалын хүрээнд ХАБЭА-н дүрэм, журам, заавартай холбоотой мэдлэгийг эзэмшсэн байх

Хаяг: УБ, БГД 20-р хороо, Үйлдвэрийг баруун бүс

Ажлын цаг: Даваа-Баасан 09:00-18:00, Бямба 09:00-18:00

📩 CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.

 Иргэний үнэмлэх

 Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат

 Цээж зураг 1%

📞 Мөн 77130303, 94930303 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. 


-->

НИЙТ ЗУРГИЙН ТОО: 0