Барилга, дэд бүтцийн төслийн ахлах ажилд авна
2024-05-20
Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан нь (ОТХС) Ханбогд сумыг хөгжүүлэх, түншлэлд суурилсан хамтарсан хөрөнгө оруулалтыг хурдасгах зорилгоор үүсгэн байгуулагдсан. Оюу толгой ХХК (ОТ) нь 50 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалтыг зарцуулан, 5 жилийн хугацаанд Өмнөговь аймаг, Ханбогд сумын Засаг даргын Тамгын газар, ОТ, Барилга, хот байгуулалтын яамнаас (БХБЯ) хамтран боловсруулсан орон нутгийн хөгжлийн цогц төлөвлөгөө “Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040” төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, оролцогч талуудтай хамтран ажиллана.
ОТХС нь бие даасан, ашгийн төлөө бус хуулийн этгээд юм. Тус сан нь Ханбогд сумын төвийг аюулгүй, гэр бүлд ээлтэй, амьдрахад таатай хот болгон тогтвортой хөгжүүлэх, нутгийн иргэдийн амьдралын чанар, сайн сайхан байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, туслах зорилготой.
Ханбогд сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх зам, барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүдийг хангахад чухал үүрэг гүйцэтгэх Барилга, дэд бүтцийн Төслийн Ахлах (1) ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Ажлын байрны зорилго нь дэд бүтцийн төслүүдийг эхлүүлэх, төлөвлөх, хэрэгжүүлэх, хаах үүрэгтэй бөгөөд хариуцсан төслүүдийн хүрээнд гол харилцах хүн болж, оролцогч талуудад шаардлагатай мэдээлэл, чиглэлийг өгөх замаар төслийн зорилтуудыг биелүүлэх, үйлчлүүлэгчид, борлуулагчид, үндсэн гүйцэтгэгчидтэй харилцах харилцааг зохицуулах үүрэгтэй.
Үүрэг даалгавар
Барилга, дэд бүтцийн Төслийн Ахлах нь дараах ажил үүргийг гүйцэтгэх ба зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй:
- Төслийн Ахлах нь хөрөнгө оруулалтын төслүүдийг эхлүүлэх, төлөвлөх, хэрэгжүүлэх, хаах үүрэгтэй бөгөөд хариуцсан төслүүдийн хүрээнд гол харилцах хүн болж, бүх талд шаардлагатай чиглэлийг өгөх замаар төслийн зорилтуудыг биелүүлэх, үйлчлүүлэгчид, борлуулагчид, үндсэн гүйцэтгэгчидтэй харилцах харилцааг зохицуулах үүрэгтэй. Гол үүрэг хариуцлагад дор дурдсан зүйлс хамаарах боловч үүгээр хязгаарлагдахгүй:
- Төслийн зорилт, төслийн хамрах хүрээ, үүрэг хариуцлагыг тодорхойлох;
- Дотоодын болон гуравдагч талын аль алинд нь нөөцийн шаардлагыг тодорхойлох, нөөцийн бэлэн байдал, хуваарилалтыг удирдан зохицуулах;
- Шаардлагад үндэслэн төсвийг тодорхойлох, төслийг төсөвт нь багтаан хэрэгжүүлэх үүднээс зардлыг хянах;
- Төслийн үндсэн хуваарьт хугацаа, ажлын урсгал, үйл ажиллагааны хуваарийг гаргах үүднээс төслийн нарийвчилсан төлөвлөгөө бэлтгэх, боловсруулах;
- Төлөвлөгөөний дагуу төслийн хэрэгжилтийг удирдан зохицуулах;
- Төслийг хянаж, төслийн баг, харилцагч, гол оролцогч талуудад төслийн явцын талаар тогтмол тайлан гаргаж өгөх;
- Төслийн хамрах хүрээ, хуваарь эсхүл төсөвт орсон өөрчлөлтийг удирдан зохицуулах, тохируулах;
- Болзошгүй эрсдэлийг тодорхойлох, бууруулах;
- Харилцагчид болон бүх оролцогч талтай холбоо, харилцааг удирдан зохицуулж, төслийг тэдний шаардлага хангасан түвшинд хэрэгжүүлэх байдлыг хангах;
- Барилга, дэд бүтцийн төслийн ЭМААБО-ны удирдлагыг бүх талаас нь хянах
- Бусад ажил үүрэг нь төслийн баримт бичгийг хөтлөх, худалдан авах ажиллагааны ажил үүргийг зохицуулах гэх мэт захиргааны ажил үүргүүд болон оролцогч талуудын менежмент, эрсдэлийн менежмент зэрэг зохицуулалтын ажлыг гүйцэтгэх
- Бүс нутаг, үндэсний болон олон улсын эдийн засгийн бодлого, дүрэм журам, шилдэг туршлагын талаар тухай бүрд мэдлэгээ шинэчилж байх
Тавигдах шаардлага
Мэргэжлийн боловсрол:
- Төслийн удирдлага, инженер, барилгын инженер
Мэргэшил:
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
Туршлага:
- Төслийн удирдлага, концепцоос эхлээд инженерчлэл, барилгын төслийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх
- Төслийн ахлах ажилтан эсхүл ижил төстэй албан тушаалд ажиллаж байсан туршлагаа нотлон харуулах
- Холбогдох чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай эсвэл тусгай практик туршлага эзэмшсэн, ажлын байран дээр ажиллаж суралцсан байх
Тусгай шаардлага:
- Англи хэлээр төгс харилцдаг бол давуу тал болно
- Төсөл, инженерийн удирдлагын процесс, арга хэрэгсэл, арга барилын талаар ахисан түвшний мэдлэгтэй байх
- Өндөр ачаалалтай орчинд, давчуу хугацаанд ажиллах чадвартай байх
Харилцаа, манлайлал, удирдах ур чадвар
Ажлын үр дүн гаргах:
- Ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, ажлын явцыг нэн тэргүүний асуудалтай уялдуулан хянах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шийдлүүдийг тодорхойлох
- Бизнесийн чухал ач холбогдолтой мэдээлэл, үйл ажиллагааны түлхүүр үзүүлэлтүүдийг тодорхойлж, тэдгээрт дүн шинжилгээ хийсний үндсэн дээр бизнесийн шийдвэр гаргах;
- Нэн тэргүүнд тулгамдсан багийн асуудлыг шийдвэрлэхийн тулд нөөц бололцоог үр дүнтэй, үр ашигтай ашиглах төлөвлөгөө гаргаж, хяналт тавих;
- Стандарт ажлын журмуудад үндэслэн ажлын арга барилыг сайжруулах аргачлалыг тодорхойлж хэрэгжүүлэх;
- Багаа удирдан, зохион байгуулж ажиллах, хөгжүүлэх
- Ахлах мэргэжилтнүүдийн хувьд, долоо хоногоос улирлын гүйцэтгэлд голчилж анхаарна.
Бусад шаардлага
- Бүх шатны удирдлага, ажилтнуудтай ажиллах чадвартай байх
- Ханбогд суманд богино хугацаагаар ажиллах боломжтой байх
- Ажлын ачаалал даах, олон талт ажлыг зохицуулах, уян хатан ажиллах чадвартай байх
Мөн 77130303, 94930303, 85840303 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Сонирхож буй ажил горилогч нь дараах бичигт баримтыг бүрдүүлэн 2024/05/31-ний 17:30 цагаас өмнө info@caml.mn и-мэйл хаяг руу илгээнэ үү.
- Өргөдөл (монгол хэлээр)
- Товч намтар (монгол хэлээр)