Аяллын менежментын удирдлага ажилд авна.
          
          
                        
            2023-11-17
                      
  
      
 
 
   
  
  
  
  
  
  
            
            
            
            
            
            
            
                
                
                
            
            
            
            
            
            
            
          
          
          
          
          
          
          
        
        Энэхүү ажлын байрны зорилго нь үйл ажиллагааны зорьсон зорилтод хүрэх, төлөвлөсөн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тээврийн хэрэгсэл болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнтэй холбоотой бүхий л асуудлыг зохицуулах, харилцагчдад сургаж заах, зөвлөмж заавраар хангах ажиллагааг компанийн бодлого журмын дагуу явуулахад оршино. 
Ажил үүрэг, хариуцлага:
- Тусгай систем ашиглан тээврийн хэрэгслийн мониторинг гүйцэтгэх, өгөгдөл цуглуулж боловсруулалт анализ гүйцэтгэх. 
 - Ослын товчлуурын идэвхжил бүрд хариу үйлдэл үзүүлэх. 
 - Аялагчдад аяллын хэрэгсэл түгээх олгох, төрөл бүрийн тээврийн хэрэгслийн үзлэг шалгалтыг болон аяллын өмнөх НЭМ шалгалтыг гүйцэтгэх. 
 - Аялагчдад зам/маршрут/координатын солбицол/байршил зэрэгтэй холбоотой асуудлууд дээр удирдамж зөвлөмж өгөх. 
 - Тээврийн хэрэгслийн нэвтрэх үнэмлэх хэвлэх, түгээх олгох, тээврийн хэрэгслийн нэвтрэх үнэмлэх идэвхжүүлэх/нэвтрэх эрхийг хаах, тээврийн хэрэгслийн бүртгэлийн систем дээрх шаардлагатай бүхий л бүртгэлийн ажиллагааг явуулах. 
 - Тээврийн хэрэгсэл нэвтрэх хаалт болон электрон уншигчдын хэвийн ажиллагааг хангаж ажиллах, уурхайн талбарын төрөл бүрийн байршил дах тээврийн хэрэгслийн нэвтрэх цэгүүдийн/электрон хаалтуудын нэвтрэх эрхийн хяналтыг хэрэгжүүлэх. 
 - Жолооч нартай тээврийн хэрэгслийн БТТ-н талаар харилцах, бүхээгт суурилуулсан БТТ-н дэлгэцтэй холбоотой сургалтыг тухай бүр явуулах. 
 - Аяллын зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааг удирдан зохион байгуулах. 
 - Аялал бүрийн туршид баримтлах Аяллын Менежментийн журмын хэрэгжилтэнд болон аюулгүй ажиллагаанд хяналт тавих. 
 - Журам, бодлого зөрчигдсөн тохиолдлуудыг илтгэн тайлагнах, статистик мэдээ бэлтгэх. 
 - Гэнэтийн ослын үеийн тусламж үйлчилгээг хүргэх болон зохих дарааллын дагуу гэнэтийн осолтой холбоотой мэдээлэл дамжуулах. 
 - Аялагчидтай хоёр цаг тутамд холбоо тогтоож шаардлагатай нөхцөл үүсмэгц эрлийн багийг дайчлах ажиллагааг зохион байгуулах. 
 - Аяллын болон гэнэтийн ослын үед хэрэглэгдэх хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бүртгэл, тооллого, захиалга, арчилгаа, хадгалалт, түгээлт олголтыг хариуцаж ажиллах. 
 - Аяллын менежментийн хэлтсийн тоног төхөөрөмж, хэрэгслийн хадгалалтын бүртгэлийг хөтлөн байнгын найдвартай ажиллагаатай эсэхэд анхаарах. 
 - Сансрын утасны найдвартай ажиллагааг баталгаажуулах. 
 - Аялагчдын хүсэлт асуултанд хариулж, шаардлагатай заавар зөвлөмжөөр хангах. 
 - Албан бичгийн хөтлөлт, илтгэн тайлагналт. 
 - Осол зөрчилтэй холбоотой нотлох баримт материалыг холбогдох этгээдүүдэд бэлтгэн нийлүүлэх. 
 - Хариуцсан ажилтны эзгүйд бүхээгийн дуу дүрс бичлэгийн төхөөрөмжийн видео бичлэг бүхий картыг шалгах, бүртгэх, дүрс бичлэгийн найдвартай байдлыг хангах. 
 - Тээврийн хэрэгслийн түлхүүрийн хадгалалт, бүртгэлийг хөтлөх. 
 - Тээврийн хэрэгслийн бичиг баримтын олголт, хураалтыг өдөр тутам гүйцэтгэх. 
 - Тээврийн хэрэгслийн улсын үзлэгийн зохицуулалт зохион байгуулалтыг гүйцэтгэж орон нутгийн байгууллагуудтай тээврийн хэрэгслийн татвар, гэрчилгээжүүлэлт зэрэг асуудлаар харилцах.                   
 
Шаардлага: 
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх. 
 - Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
 - 3-аас доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх. 
 
Гэрээний хугацаа: 4 сар
Байршил: On-site
📩 CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.
• Иргэний үнэмлэх
• Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат
• Цээж зураг 1%
📞 Мөн 77130303, 85840303 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.