• Youtube
  • Instagram


Агуулахын нярав ажилд авна





Ажил үүрэг, хариуцлага:

  • Засварын ажилчдад хэрэглэх тоног төхөөрөмж, материал, багаж хэрэгсэл, засварлагдах эд ангиудыг хүлээлгэн өгөх болон буцаан хүлээн авах
  • Засварын ажилчдад хэрэглэх тоног төхөөрөмж, материал, багаж хэрэгсэл, засварлагдах эд ангиудыг хүлээлгэн өгөх болон буцаан хүлээн авах
  • Хүлээлгэн өгсөн багаж хэрэгслийг эвдэрсэн, алга болсон бол бүртгэл хөтлөн, ахлахдаа мэдээлэх
  • Багажны өрөөнд байгаа бүх бараа материал, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бүртгэл хөтлөх, өөрчлөлт орвол бүртгэлээ тогтмол шинэчлэх
  • Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл дээр жижиг хэмжээний засвар, цэвэрлэгээ, үзлэг хийх, тэмдэглэл тавих
  • Багажны өрөөнд шаардлагатай бол тавиур, шүүгээ, багажны савыг хийлгэх, багажны өрөө, контейнер, гадаа талбайн цэвэрэлээ хийх, эмх цэгцийг хангах, багаж хэрэгслийг авч ашиглахад бэлэн байлгах
  • Багаж хэрэгслийн нөөцийг хянан, дараагийн ажлын бэлтгэл хангах ажилд туслах
  • Төв агуулахаас бараа материал захиалга хийх, хүлээн авах
  • Гар ажиллагаа, эд зүйлс зөөх - материал зөөх, байршуулах, эд зүйлсийг зохион байгуулах, угсрах гэх мэт гар ажиллаа шаардах ажлуудыг аюулгүй хийх
  • Бүх боломжтой эх үүсвэрээс мэдээлэл цуглуулах, хүлээн авах, мэдээллийг хуваалцах
  • Утас, емайл, хэвлэмэл форм ашиглах, биечлэн уулзах гэх мэт харилцаа холбооны боломжит сувгуудаар хамтран ажиллагсад болон Ахлах ажилчидтайгаа байнгын харилцаа холбоотой байх
  • Хамтран ажиллагсад болон бусад багийн гишүүдтэй бүтээлч хамтын ажиллагааг хөгжүүлж, хамтран ажиллах
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг ашиглан, мэдээллийг нэгтгэн эмхтгэх, дугаарлуулах, төрөлжүүлэн ангилах, тооцоолох, хүснэгтэд оруулах, аудит хийх, баталгаажуулах зэргээр мэдээлэл боловсруулах, тайлагнах
  • Процесс, материал, зай талбай зэрэг өдөр тутмын үйл ажиллагаанд тулгарсан аливаа асуудлыг эрт илрүүлэн мэдээлэх, сайжруулах
  • Ажлаа төлөвлөн, чухлын зэргээр нь эрэмбэлэн зохион байгуулах ажлуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх
  • Сайт даяар үйл ажиллагаа явуулж буй бусад багажны өрөөнүүд болон төв агуулахтай тогтмол харилцаатай байж, мэдээлэл солилцох
  • Шаардлагатай үед бусад хэлтэс нэгжээс багаж, тоног төхөөрөмж хайх, түр авч хэрэглэх болон зээлээр өгч хэрэглүүлэх
  • SAP, Sparefinder, Smart tag болон бусад системүүдийг үр дүнтэй ашиглах
  • Офиссийн хэрэглээний бараа материалуудын нөөц, хангамжийг хянан, захиалах, хүлээн авах, хадгалах
  • Ахлах болон удирдлагаас өгсөн ажлын үүрэг даалгаврыг биелүүлэх, шаардлагын дагуу бусад өгөгдсөн ажлуудыг хийж гүйцэтгэх

Шаардлага:

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
  • Засвар үйлчилгээний мэргэшилтэй
  • Тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Компьютертай ажиллах чадвартай байх

Гэрээний хугацаа: 2 жил

Байршил: On-Site

📩 CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.

• Иргэний үнэмлэх

• Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат

• Цээж зураг 1%

📞 Мөн 77130303, 94930303, 85840303 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.


-->

НИЙТ ЗУРГИЙН ТОО: 0