Төслийн Ахлах Маркетер ажилд авна.
2023-10-20
Ажлын үндсэн ажил үүрэг:
- Маркетингийн төслийн төлөвлөлт хийх, төслийг төлөвлөгөөний дагуу хугацаанд нь чанартай гүйцэтгэх, төслийн танилцуулгыг нэгтгэх, боловсруулах, төслийг хүлээлгэн өгөх зэрэг ажлыг төслийн багтай хамтран хийж гүйцэтгэх буюу Төслийн ахлагчаар ажиллах; Төслийн багаа үр дүнтэй удирдан зохион байгуулах;
- Харилцагч компаниудтай үр дүнтэй харилцааг үүсгэх, хадгалах, төслийн уулзалтуудыг амжилттай зохион байгуулах;
- Төсөлтэй холбоотой кэйс судалгаа, чанарын судалгаа хийх, тайлагнах;
Шалгуур үзүүлэлт:
- Бизнесийн удирдлага, Маркетингийн удирдлагын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Маркетинг, Бүтээгдэхүүн хөгжүүлэлтээр багадаа 3 ЖИЛ ажилласан туршлагатай;
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй. (CERF C1 болон дүйцэхүйц);
- MS PowerPoint, Excel, Word программ дээр ажиллах чадвар сайн эзэмшсэн;
- Креатив салбарт ажиллах сонирхол, хүсэл эрмэлзлэлтэй байх;
Ажлын байранд хамаарах үндсэн ур чадвар:
- Баримт бичиг боловсруулах, ажил төлөвлөх, мэдээлэл, тоон баримтад дүн шинжилгээ хийх;
- Стратегийн сэтгэлгээ, бизнесийн мэдлэг сайн;
- Багийн болон өөрийн шинэ санаа, өнцөгийг оновчтой боловсруулах, танилцуулах, илтгэх;
- Өөрт хуваарилагдсан үүрэг даалгаврыг хамгийн сайнаар цаг тухайд нь хийж гүйцэтгэх;
- Нэгдсэн зорилгын төлөө хамтран ажиллах буюу багийн сайн гишүүн байж чаддаг;
- Тулгарсан асуудлыг том зургаар харж, оновчтой шийдэл санал болгох;
- Бүтээлч, сониуч хандлагатай;
- Хурдан суралцдаг, бие даан ажилладаг, өсч хөгжих тэмүүлэлтэй;
- Зорилгынхоо төлөө дайчин зүтгэдэг тууштай зан чанартай;
- Хариуцлагатай, ёс зүйтэй, нууцлалыг чандлан хадгалдаг;
- Бусдаас санал шүүмж сонсох нээлттэй зан төлөвтэй;
- Ачаалал даах, ажил-амьдралын тэнцвэрт байдлыг өөрийн санаачлагаар зохицуулах буюу хувийн зохион байгуулалт сайн;
Нэмэлт мэдээлэл:
- Ажлын цаг: Өглөө 07-10 цагийн хооронд /Уян хатан системтэй/
- Хотын төвд байрших, тав тухтай оффис
📩 CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.
• Иргэний үнэмлэх
• Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат
• Цээж зураг 1%
📞 Мөн 77130303, 85840303 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.