Хүний нөөцийн менежер ажилд авна
2024-01-17
Ажил үүрэг, хариуцлага:
- Сонгон шалгаруулалты арга техникийг тусгасан матриц, үйл явцын дараалал, ажил горилогчид тавигдах шаардлага, шалгалт сорилтын материалуудыг боловсруулах, шинэчлэх
- Алба нэгжийн удирдлагуудтай хамтран ажиллах
- Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах
- Холбогдох мэдээлэл, тайланг боловсруулж танилцуулах, тогтмол сайжруулалтыг хийх
- Хүний нөөцийн мэдээллийн сан (программ) тогтмол, бүрэн хөтөлж, шаардлагатай тохиолдолд аналитик тайлан боловсруулж, мэдээлэх
- Ажилтны цаг бүртгэлийн мэдээллийг өдөр тутам боловсруулах, хяналт тавих, зөрчилтэй цагийг залруулах
- Цагийн хуваарийн тохиргоог хийх, цагийн гүйцэтгэлийн тайлан сар бүр боловсруулж, цалин бодолтод шаардлагатай процесст шилжүүлэх
- Дараах чиглэлд хүний нөөцийн стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх, тайлагнах
- (Байгууллагын соёл, идэвхжүүлэлт, хүний нөөцийн судалгаа тооцоолол, бүрдүүлэлт сонгон шалгаруулалт, цалин хөлс урамшуулал, гүйцэтгэл, ур чадварын систем, сургалт ба карьер хөгжил, хүний нөөцийн мэдээллийн сан, ажилтны тогтвор суурьшил буюу хүний нөөцийн эргэцийн мэдээлэл)
- Ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн чиг үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж, гүйцэтгэлийг тайлагнаж захирах, захирагдах ёсыг баримтлан ажиллах
- Байгууллагаас зохион байгуулах нийт албан хаагчдын дунд зохион байгуулах сургалт, мэдээллийн цаг, спорт, урлагийн болон бусад нэгдсэн арга хэмжээнд идэвхитэй оролцох
- Ажлын байранд хариуцсан эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, ажлын байрны ариун цэвэр, эмх цэгцтэй байдлыг хангаж ажиллах
- Утсан харилцааг зөв ашиглах, дотоод сүлжээ, интернет сүлжээг зориулалтын дагуу албан хэрэгцээнд ашиглах
Шаардлага
Мэргэжлийн ур чадвар
- Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа, Хөдөлмөрийн тухай хууль холбогдох хууль, дүрэм журмын мэдлэгтэй байх
- Хүний нөөцийн үндсэн чиг үүргийн хувьд суурь мэдлэгтэй, бүрдүүлэлт сонгон шалгаруулалтын чиглэлд практик туршлагатай байх
- Хүний нөөцийн стратегийн талаар онолын мэдлэгтэй байх
- Гүйцэтгэл, ур чадвар, цалин хөлс урамшууллын системийн хувьд практик туршлагатай байх
- Мэргэжлийн судалгааны үр дүнг тайлж унших, дүгнэлт гаргах, цаашид анхаарах асуудлыг томъёолох, нэгтгэн дүгнэх чадвартай байх
Ерөнхий ур чадвар
- Үйл явцыг удирдан зохион байгуулах ур чадвартай байх
- Бусадтай ойлголцох, шийдэл, санал санаачлага боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай байх
- Ажилдаа үнэнч шударга хандаж, ажил үүрэг, компанитай холбоотой нууцыг чандлан хадгалах
- Мэдээллийг хүлээн авч, боловсруулж, өөрийн дүгнэлтийг хийх чадвартай байх
- Нөхцөл байдал, өгөгдөлд тулгуурласан оновчтой шийдвэр гаргах чадвартай байх
- Өөрийн хувийн манлайллаа хөгжүүлсэн байх
- Эрх, үүрэг хариуцлагаа ухамсарласан, хувийн зохион байгуулалттай байх
- Эерэг зөв хандлагатай байх
Тусгай шаардлага
- Мэргэжлийн англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- MS Word, Excel, Power point, Project, Office 365, SPSS программуудыг ашигладаг байх
- Оффисын тоног төхөөрөмжийг бүрэн ашигладаг байх
- Харилцааны соёлтой байх
- Хариуцсан ажлаа хийж гүйцэтгэх, хариуцах ухамсартай байх
- Ёс зүйн хэм хэмжээг баримmладаг байх
- Албан тушаалыг эрхлэхэд харшилахаар өвчин эмгэггүй байх
- Цагийн менежмент сайтай байх
- Өөрчлөлтөд хурдан дасан зохицох чадвартай байх
Хаяг: УБ, БГД 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс
Ажлын цаг: Даваа-Баасан 09:00-18:00
📩 CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.
• Иргэний үнэмлэх
• Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат
• Цээж зураг 1%
📞 Мөн 77130303, 85840303 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
-->
НИЙТ ЗУРГИЙН ТОО: 0