Ажил үүрэг, хариуцлага
Засварын ажил гүйцэтгэх:
• Тоног төхөөрөмжийн хуваарьт үзлэг болон засвар үйлчилгээг хийх
• Засвар хийгдэж буй бүх ажлууд дараах байдлаар явагдаж байгаа эсэхийг нягталж
- Ажлын захиалгын картан дээр хийгдсэн бүх ажлыг үнэн зөв бичиж тэмдэглэдэг байх, тухайн тоног төхөөрөмжийн дугаар болон байрлалыг мөн бичдэг байх
- Ажлын захиалгын картан дээр ашигласан бүх эд ангийг бичдэг байх
- Шинээр суулгасан эд ангийн сериал дугаарыг бичдэг байх
- Салгаж авсан эд ангийн сериал дугаарыг бичдэг байх
• Стандарт ажлын журамд нэмэлтээр тусгагдах шаардлагатай техникийн шинэчлэлийг гараар засаж бичдэг байх
• Хариуцсан хэсгийн тоног төхөөрөмжүүдийнхээ сэлбэг хэрэгсэлийн систем дээр шинэчлэх ажилд дэмжлэг үзүүлдэг байх
• Ажлын явцын талаар ахлах ажилтандаа мэдээлдэг байх
• Засвар үйлчилгээний болон ашиглалтын багийн бусад ажиллагсад тоног төхөөрөмж дээр оношилгоо хийхэд хамтран тусалдаг байх
• Засвар үйлчилгээний төлөвлөлтийн болон төлөвлөгөөний хуралд оролцдог байх
• Их засвар ажлын дараах дүгнэлт хийх хуралд оролцдог байх
Мэргэжлийн боловсрол
Дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг зохих сургууль, сургалтын хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх.
Мэргэшил
Техникийн үйлчилгээ, Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
Туршлага
Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
Ажил амралтын хуваарь: 14/14
Ажиллах хугацаа: 4-6 сар
Байршил: Хээрийн нөхцөлд
Анкет хүлээж авах хугацаа: 2023.03.31-ний өдрийг дуустал
CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.
• Иргэний үнэмлэх
• Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат
• Цээж зураг 1%
Мөн 77130303, 85840303 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.