• Youtube
  • Instagram


Сургалтын төлөвлөгч ажилд авна





Ажил үүрэг:

• Ажилтнуудын сургалтын хэрэгцээг тодорхойлж, гүйцэтгэлтэй холбоотой асуудлуудад сургалтын шийдэл санал болгож, дэмжин ажиллах

• Сургалтын системд эрхтэй ажилтнуудыг сургаж, системийг ашиглаж чаддаг болоход нь дэмжлэг үзүүлэх

• Сургалтын эрэлт хэрэгцээг тодорхойлохын тулд гадна дотны түншүүдтэй хамтран ажиллах

• Сургалтын төлөвлөгөөг хянан шалгаж, шаардлагын дагуу явагдаж байгаа эсэхийг хянах, бизнесийн хүсэлт хэрэгцээнд үндэслэн тайлан гаргах

• Сургалтын календарь төлөвлөгөөг шинэчилж байх

• Сургалтын менежер, сургалтын ахлах мэргэжилтнүүдтэй сургалт төлөвлөлттэй холбоотой асуудлуудаар зөвшилцөн хэлэлцэх

• Сургалтын анги танхим бэлэн, бүрэн дүүрэн ашиглагдаж байгаа эсэхэд хяналт тавих

• Сургалтын төлөвлөгөө, мэдээлэл системд үнэн зөв орсон эсэхэд хяналт тавих

• Төслийн сургалтын тайлан гаргах

• Сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, ажил үүргийг хуваарилахын тулд ажиллах хүчний төлөвлөгөө болон ажил үүргийн шаардлагуудад дүн шинжилгээ хийх

• Гүнийн уурхайн гүйцэтгэгчдийн сургалтын багуудтай хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх

• Гүнийн уурхайн сургалтын вэб хуудас, түүн дээрх сургалтын мэдээлэл болон зарыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх

• Сургалтын нөөцүүдтэй холбоотой хүндрэлүүдийг тодорхойлж, сургалтын хуваарь болон хүсэлтүүдийг боломжтой нөөцөд тохируулан илүү сайн зохицуулах арга хэмжээг авах

• Сургалтын төлөвлөгөөг үр дүнтэй гаргаж, аливаа өөрчлөлтийг тусгаж байх, өөрчлөлтийн мэдээллээр холбогдох ажилтнуудыг хангах

• Сургалтын Удирдлагын системийг ашиглаж, системийг хөгжүүлэхэд санал зөвлөмж өгөх

 

Мэргэжлийн боловсрол

Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.

 

Мэргэшил

Хүний нөөц, бизнесийн удирдлага эсвэл хийх ажлын чиг үүрэгт хамаарах мэргэшлийн чиглэл.

 

Туршлага

3-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх

 

Aжил амралтын хуваарь: 14/14

Ажиллах хугацаа: 6 сар

Байршил: Хээрийн нөхцөлд

Анкет хүлээж авах хугацаа: 2023.04.19-ний өдрийг дуустал

 

CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.

• Иргэний үнэмлэх

• Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат

• Цээж зураг 1%

Мөн 77130303, 99099165 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.