• Youtube
  • Instagram


Гүний уурхайн хувийн хамгаалах хэрэгсэл хариуцсан зохицуулагч ажилд авна





Ажил үүрэг, хариуцлага:

  • Гүний уурхайн (ГУ-н) ХХХ олгох өрөөний үйл ажиллагааг кэйжийн хуваарь, ГУ-н үйл ажиллагааны багийн бусад үйл ажиллагаануудтай уялдуулан үр дүнтэй, найдвартай, аюулгүй байдлаар явуулах.
  • “ГУ-н зайлшгүй өмсөх хувийн хамгаалах хэрэгсэл”-ийн болон CO хийн тестер, агааржуулалтын драйгер, ачигчийн улбар шар ба хөх гэрэл, хийн тестер X-am5600, Airstream дуулга гэх мэт аюулгүй ажиллагааны хэрэгслүүд-ийн бүртгэлийг систем дээр хөтлөх.
  • “Гүний уурхайн ХХХ олгох өрөө”-нөөс олгодог бусад 160 нэр төрлийн ХХХ-ийг хүлээн авах ба олгох.
  • ХХХ хяналтын системийн найдвартай ажиллагаанд хяналт тавьж ажиллагаа хэвийн бус тохиолдолд хариуцсан багт мэдэгдэх, ж нь, малгайн гэрлийн PLI-г МСТ багт, эвдрэлтэй Savox-г УАБ-т гэх мэт.
  • Зайлшгүй өмсөх ХХХ-ийн чип алга болсон эсвэл гэмтсэн бол даруй шинэ чип нааж цаг алдалгүй системд дахин бүртгүүлэх.
  • Гүний уурхайн зайлшгүй өмсөх ХХХ-н ашиглалтын хугацаанд тогтмол үзлэг хийж, эвдрэл гэмтэлтэй бол солих буюу пайз зүүх.
  • Гүний уурхайн зайлшгүй өмсөх ХХХ-д хуваарьт үзлэгийг хийн, засвар үйлчилгээг хариуцна (гүний уурхайн хэмжээнд)
  • Заавал буцааж өгөх ХХХ-үүдээ буцаагаагүй ажилчдыг бүртгэн тэдгээрийг буцаан олж авах зохих арга хэмжээг авах.
  • Онцгой байдлын үеэр ажилчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор ГУ-н хоргодох байрнуудын байршлын зургийн хамгийн сүүлийн үеийн хувилбарыг хэвлэн тараах.
  • Гүний уурхайн ХХХ олгох өрөөний зохицуулагчийн ажлын ачааллыг хуваалцан ачаалалтай цагуудад ХХХ олгох хэсэгт дараалал үүсэхээс сэргийлж кэйж хооронд ХХХ олгох автомат машиныг цэнэглэх.
  • Агуулахаас Гүний уурхайн ХХХ олгох өрөөний ХХХ-ийг авахдаа мөн ГУ-н Үйл Ажиллагааны багуудад олгох бүх ХХХ-ийг хүлээн авч системд шаардлагатай бүртгэлийг хөтлөх.
  • ГУ-н зочид болон Гэр бүлийн нээлттэй өдөрлөгт шаардлагатай тусламж дэмжлэгээр хангаж ажиллах.
  • Ахлах ажилтны даалгасан бусад ажил үүргийг гүйцэтгэх.

Шаардлага:

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • Гүйцэтгэх чиг үүрэгтэй холбоотой мэргэшлийн чиглэл.
  • Холбогдох чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай эсвэл чухал ач холбогдолтой ажлын туршлагатай, ажлын байран дээрээ ажиллаж суралцсан байна.
  • Монгол улсын B, C, ангиллын жолооны үнэмлэхтэй байх

 

Гэрээний хугацаа: 6 сар

Байршил: On-Site

📩 CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.

• Иргэний үнэмлэх

• Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат

• Цээж зураг 1%

📞 Мөн 77130303, 94930303, 85840303 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.


-->

НИЙТ ЗУРГИЙН ТОО: 0