Өрөмдлөгийн Супервайзор ажилд авна.
2026-07-09
Гүйцэтгэх үүрэг
- Талбайн өрөмдлөгийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, удирдах, үр ашигтай, аюулгүй байдлыг хангах
- Өрөмдлөгийн явцыг хянах, гүйцэтгэлийг үнэлэх, багийн гишүүдэд заавар, зөвлөгөө өгөх
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, үйл ажиллагааны стандартыг мөрдүүлэх
- Өрөмдлөгийн тэмдэглэл, тайлан, үйл ажиллагааны баримт бичгийг үнэн зөв хөтлөх
- Өрөмдлөгийн үйл ажиллагаатай холбогдуулан бусад хэлтэс, гэрээт байгууллага, гадаад харилцагчидтай уялдаа холбоо хангах
- Өрөмдлөгийн тоног төхөөрөмжийг шалгаж, засвар үйлчилгээ хийгээд бэлэн байдлыг хангах
- Өрөмдлөгийн явц, осол, гүйцэтгэлийн үзүүлэлтийг Ерөнхий инженер, Өрөмдлөгийн менежерт тайлагнах
- Үйл ажиллагааны баримт бичиг, загвар, маягтыг хянаж, үр ашгийг сайжруулах
- Талбайн нөхцөл байдлыг үнэлж, өрөмдлөгийн багийн санал санаачлагыг тусгаж, SOP нь практик, ойлгомжтой, талбайн бодит байдлыг тусгасан байхыг хангах
- Бүх өрөмдлөгийн үйл ажиллагаанд зориулсан Стандарт ажиллагааны журам (SOP)-ыг боловсруулах, шинэчлэх, хөтлөх
- Журам нь компанийн бодлого, аюулгүй ажиллагааны дүрэм, салбарын шилдэг практикт нийцсэн байх
Мэргэжил, ажлын туршлага
- Өрөмдлөгийн инженер, Уул уурхайн инженер, геологи болон холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх
- Өрөмдлөгийн баг, гэрээт байгууллага, талбайн үйл ажиллагааг зохицуулж байсан туршлагатай
- Өрөмдлөгийн үйл ажиллагаа, удирдлага, уул уурхайн талбайн ажилд 5 жилээс дээш туршлагатай байх
- ХАБЭА дүрэм журам, салбарын стандартыг сайтар мэддэг байх.
- Манлайлал, харилцаа холбоо, асуудал шийдвэрлэх өндөр ур чадвартай байх.
- MS Word, Excel, Power Point, Outlook зэрэг оффисын програмууд дээр ажиллах чадвартай
- Монгол, Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх.
Байршил: Дорноговь 14/14
Нэмэлт хангамжтай
CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.
Иргэний үнэмлэх
Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат
Цээж зураг 1%
Мөн 94970303, 77130303