Механикийн ажлын байран дээрх сургагч ажилд авна.
2025-01-28
Чиг үүрэг:
- Сургалтын төлөвлөгөөг богино болон урт хугацаан гаргаж, ажилчдын мэргэжил дээшлүүлэх сургалтад хамгийн сайн тохирох сургалтын аргыг тодорхойлно.
- Шинэ техник технологийн хүрээнд хичээлийн хөтөлбөр, агуулгыг сайжруулж шинэчлэх санал зөвлөмж гаргана.
- Ажлын байран дээрх сургалтыг явуулж, танхимын сургалтад хамтарч туслан, зохих үнэлгээнүүдийг хийнэ.
- Суралцагчдын ахиц дэвшил, хөтөлбөрийн үр дүнгийн талаар дүгнэж, сургалтын хөтөлбөр болон засварын багийн хэрэгцээ шаардлагатай уялдуулан зохион байгуулна.
- Дадлагажигч ажилчдын сургалт, дадлага, үнэлгээний явцад шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлнэ удирдан чиглүүлж ажиллана.
- Компаний бизнесийн хэрэгцээ шаардлага болон үйл ажиллагаатай уялдаж сургалтын зорилго, зорилтыг нийцүүлэх ажилд дэмжлэг үзүүлэн үр дүнтэй ажиллана.
- Сургалтын баримтжуулалтыг Компаний дотоод журмын дагуу гүйцэтгэн, сургалтын нэгдсэн системд (LMS)-ийг үр дүнтэй ашиглана.
- Дадлага ажилд ашиглагдах сургалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн аюулгүй, бүрэн байдлыг хариуцан сургалт шалгалтад бэлэн байдлыг хангаж ажиллана.
- Сургалтын багууд болон уурхайн засварын төлөвлөлт хариуцсан багуудтай нягт хамтран ажиллаж, механикийн ажилчдын сургалт, үнэлгээг үр дүнтэй зохион байгуулна.
- Засварын багийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан тусгай тоног төхөөрөмжийн сургалт бэлтгэх, гүний уурхай болон гадаргын засварын хэлтэс нэгжүүдийн хүсэлтүүдийг дэмжиж үр дүнтэй ажиллана.
Шаардлага:
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Дулааны цахилгаан станц, уул уурхайн боловсруулах үйлдвэрийн суурин тоног төхөөрөмж дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
- 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Үйлдвэрлэлийн суурин тоног төхөөрөмж, насос, хавхалга, шугам хоолой, гидравлик систем болон нарийн төвөгшилтэй бусад төхөөрөмжүүдийг угсрах, засварлах, тохируулах, ашиглалтад оруулах. Горим стандартыг хангуулж, зөвлөмж зөвлөгөө өгөх.
Гэрээний хугацаа: 2 жил
Байршил: On-Site
CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.
• Иргэний үнэмлэх
• Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат
• Цээж зураг 1%
Мөн 77130303, 94930303, 85840303 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
-->
НИЙТ ЗУРГИЙН ТОО: 0